Гана улсын эрх баригчид Африк гаралтай Америкчуудыг нутагтаа эргэж ирэхийг уриалжээ
Гана улсын Соёлын сайд Отенг Гиаси АНУ-д амьдарч буй Африк гаралтай иргэдийг нутагтаа эргэж ирэхийг уриалсан мэдэгдэл хийжээ.
Арьс өнгөний үзэл арилаагүй харин ч бүр нэмэгдсээр байгаа энэ цаг үед Гана улс дэлхийн өнцөг булан бүрт байгаа Африкчуудыг чөлөөтэй хүлээн авна гэдгийг тэрбээр хэлсэн байна.
Отенг Гиаси мэдэгдэлдээ "Бид ах дүүсээ 2 гараа дэлгэн хүлээж авах болно. Гана танай гэр, Африк танай гэр. Тийм учраас гэртээ ирсэн хүн бүрийг бид тэврэн угтаж авна. Тийм болохоор та нарыг ад үзэж байгаа газраа орхиод гэртээ ирж амьдарцгаа. Та нарт сонголт бий. Африк бол танай гэр орон." гэж дурджээ.
Энэ мэдэгдэл бол зүгээр нэг тохиолдол биш. 2020 оноос эхлэн Ганын засгийн газар гадаадад байгаа иргэдээ татаж эдийн засагтаа хөрөнгө оруулахыг уриалсан томоохон ажил өрнүүлж эхэлсэн юм.
Үнэт чулуу, газрын тос, байгалийн хий, алт, мөнгө зэргээс баялаг тус орон зөв бодлого явуулж эхэлсний үр дүнд эдийн засаг нь хурдацтай өсч байгаа. Үүний хүчээр тус улс 2015 онд өөрсдийн хиймэл дагуулаа сансар хөөргөсний дээр засгийн газрын зүгээс мэдээллийн технологи, сансар судлал, биотехнологийн салбарт онцгой анхаарлаа хандуулах болсон юм.