Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хорих шийдвэр гаргалаа
Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.11/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм.
Гэсэн ч, шүүгдэгч Ж.Эрдэнэбат гэм буруугийн хуралдаа ирээгүй тул дараагийн хурал хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамж гаргажээ.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн
22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн
22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.