Хоёр давхар автобус тун удахгүй үйлчилгээнд гарах бололтой
Хоёр давхар автобус тээвэрлэн явж буй зураг өнөөдөр сошиал орчинд тавигджээ.
Өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ “2020 он гараад хоёр давхар автобус, стандартад нийцсэн 1000 ширхэг таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн мэдэгдэж байв.
2 давхар автобусыг Их Британи, Европ болон Ази тивийн орнуудад хэрэглэдэг аж. Эдгээрээс хамгийн алдартай нь Английн улаан өнгөтэй автобус юм.
Азийн орнуудаас БНХАУ, Хонг Конг, Макао, Тайвань, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад ашигладаг байна.
Эх сурвалж: Монгол мэдээ