АНУ албан ёсоор эдийн засгийн хямралд орсон болохоо мэдэгдэв
"АНУ-ын эдийн засаг хямралд орсон нь үнэн" гэж тус улсын Эдийн засгийн судалгааны үндэсний хүрээлэн мэдээлэв.
Энэхүү хямрал нь 1930-аад оны Их хямралаас хойших хамгийн том эдийн засгийн уналт болоод байгаа юм байна. Эдийн засгийн судалгааны үндэсний хүрээлэн нь эдийн засгийн өсөлт болоод хямралыг албан ёсоор тогтоодог байгууллага юм.
Тус хүрээлэнгийн албан ёсны мэдэгдэлд "Манай хүрээлэн цар тахлаас болж дэлхий нийтээр тогтоосон хөл хорионоос болж эдийн засгийн эргэлт бараг зогссон. Үүний дагуу ажил эрхлэлт, үйлдвэрлэл буурч, эдийн засгийн хямрал үүсээд байна" гэж онцолжээ.
Мөн энэ оны хамгийн сүүлчийн өсөлттэй үзүүлэлт 1-р сард бүртгэгдсэн учраас 2-р сараас эхлэн орон даяар хямрал нүүрлэж эхэлсэн аж.
Ерөнхийдөө ДНБ жилийн 2 улирал дараалан агшсан тохиолдолд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хэмээн тооцдог юм.
АНУ-ын ДНБ эхний улиралд 5 хувь, хоёрдугаар улиралд 7-8 хувиар буурсан юм байна.
Эх сурвалж: CNBC