Хятад улс хотуудынхаа 99 хувийг төмөр замын сүлжээнд холбоно
Хятадын төмөр замын нийт урт 2020 оны эцэс гэхэд 146,000 км хүрэх төлөвтэй байна. Үүний үр дүнд Хятадын 200,000-с дээш хүн амтай хотуудын 99 орчим хувь нь төмөр замын сүлжээнд холбогдоно гэнэ. Одоогоор 500,000-с дээш хүн амтай бүх хот төмөр замын сүлжээнд холбогдсон байдаг аж.
Мөн 2020 оны эцэс гэхэд Хятадын өндөр худны төмөр замын нийт урт 39,000 км хүрэх төлөвтэй байна. Өдгөө Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээ дэлхийн бусад бүх улсын өндөр худны төмөр замыг нийлүүлснээс 2 дахин том болжээ. Сүүлийн 70 жилд Хятадын төмөр замын хурд даруй 6 дахин нэмэгдсэн байна. 1949 онд Бээжингээс Шанхай хүрэх замыг галт тэрэг 36 цаг туулдаг байсан бол өдгөө 350 км/цаг хурдтай Fuxing галт тэрэгний аяллын цаг 4 цаг 18 минут болж буурсан байна.
Эх сурвалж: CNN