Шинэ Зеландын Засгийн газраас орон нутгийн цагаар өнөөдөр өглөө коронавирусгүй бүс нутаг болсон тухай мэдээлснийг "The Guardian сайт" мэдээллээ.
Тодруулбал, хоёр долоо хоногийн туршид Шинэ Зеландад шинээр нэг ч халдвар илрээгүй бөгөөд коронавирусийн халдвар авсан сүүлчийн өвчтөн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Оклендэд эмч нарын хяналтанд байсан, коронавирусийн халдвартай сүүлчийн өвчтөн бүрэн эдгэрсэн гэж эмч нар өнгөрсөн амралтын өдөр дүгнэжээ.
Шинэ Зеланд коронавирусгүй бүс боллоо
Шинэ Зеландын Ерөнхий эрүүл ахуйч эмчийн мэдэгдсэнээр халдварын анхны тохиолдол илэрсэн хоёрдугаар сарын 28-наас хойш анх удаа халдвартай хүн нэг ч үлдээгүй гэнэ.
Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад нийтдээ 1504 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1482 нь эдгэрч, 22 хүн нас баржээ. Халдварын хамгийн сүүлчийн тохиолдол тавдугаар сарын 22-нд бүртгэгдсэн аж. Энэ хугацаанд нийтдээ 295 мянган хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулжээ.
Эх сурвалж: The Guardian"щ