Махны үнэ сонгуулийн хийрхэлтэй хамт өсч байна

Махны үнэ сонгуулийн хийрхэлтэй хамт өсч байна

Сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд иргэдийн бухимдал хаана хамгийн их байгааг мэдэх үү. Хүнсний зах, дэлгүүрүүдэд. Иргэд нэг өдрийн цалингаараа ганц кг хонины ястай мах худалдан авахдаа хамгийн их бухимдаж байна. Халдварт өвчин гарснаас хойш иргэдийн орлого буурч, зарим хэсэг нь ажилгүй гэртээ байх болсон.

Орлого муудахтай зэрэгцээд гол хүнс болсон махны үнэ ойрын өдрүүдэд огцом өсөөд байна. Үүнийг өнгөрсөн өвлийн зуднаас шалтгаалж мал тарга тэвээр муутай байгаагаас нийлүүлэлт багассан гэдгээр наймаачид тайлбарлаж байна. Гэхдээ 70 сая малтай монголчууд ганц оройныхоо хоолны махыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа нь яавч тоглоом биш боллоо.

Үнэтэй ресторанд хооллосонтой дүйцэхүйц зардлаар гэрийнхээ хоолны зардлыг авах болчихоод байна гэсэн үг. Түүнчлэн эрэлт их байгаатай холбоотойгоор махны үнэ буурах биш улам өсөх хандлагатай байгааг наймаачид хэлж байна. Нийслэлийн статистикийн хорооноос мэдээлснээр энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10229 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12380 төгрөгийн үнэтэй байжээ гэж тэмдэглэжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар “Хүчит шонхор”, “Баянзүрх” гэх мэт хамгийн хямддаа тооцогддог хүнсний захууд дээр хонины махны дундаж үнэ 12-13 мянга, үхрийн мах дунджаар 15-20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос огцом өссөн гэдгийг иргэд хэлж байна. Энэ талаар худалдан авагчид болон худалдаачдын яриаг хүргэе.

 

“Баянзүрх” захын махны худалдаачин М.Балсан:

- Махны үнэ их хэлбэлзэлтэй байна. Энд эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр гол юм бий. Эрэлт их байгаа ч нийлүүлэлт алга. Малчид, ченжүүдээс мах их орж ирсэн өдөр үнэ нь буучихаж байна. Бага орж ирсэн өдөр өсч байна. Тэгэхээр энэ эрэлт, нийлүүлэлт гэх хоёр юмыг тэнцүүлж байх чухал байгаа юм. Үүнийг хийх ёстой газар нь төр засаг, өөрөөр бол Хөдөө Аж Ахуйн Яам.

Хүн байгаа газар эрэлт байна. Нийлүүлэлт гэдэг юм харин зайлшгүй бодлогоор зохицуулагдах шаардлагатай. Үүн дээр хөдөө аж ахуй бирж ажиллаж байх ёстой. Зах зээлийн тогтолцоог шууд удирддаг зүйл гэж байхгүй. Харин сайн зохицуулалт л хэрэгтэй байна.

 

“Баянзүрх” захын мах бэлтгэгч н.Батаа:

- Бид мах худалдаж авчихаад авсан үнэ дээрээ 1000-аад төгрөг л нэмдэг. Эвдэх, шулах, зөөх гээд их ажил байгаа шүү дээ. Мах цөөн орж ирсэн өдөр үнийг нь нэмэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол ашиггүй шүү дээ. Малчид хэрэв ченжээр дамжуулвал үнэ нь дагаад л өснө. Худалдаачдаас хамаарах зүйл иргэдийн боддог шиг их байдаггүй юм. Мал онд муу орсон болохооор махны нийлүүлэлт бага байх шиг байна. Улсаас жижиг дунд бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм.

 

Худалдан авагч О.Лхамсүрэн:  

- Махны үнэ ер нь их өндөр байна. Би сард 350 мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Гол орлого минь тэтгэвэр. Тэгтэл махны үнэ буухгүй, улам л өсөөд байна. Идээд сурчихсан юм аа идэхгүй байна гэдэг хэцүү. Ер нь монгол хүн мах идэхгүй байна гэдгийг төсөөлөхөд ч хэцүү дээ. Тэтгэврийн хэдэн төгрөг маханд л явж байна.

 

Худалдан авагч Ц.Цэцгээ

- Махны үнэ өндөр байгаа нь амьдралд маш хүнд тусаж байна. Сая хоёр кг шахам мах авахад л 23600 болсон. Ингээд бодохоор махны үнийг бууруулах, хэвэнд нь барих шаардлага их байгаа. Хичнээн үнэтэй байлаа ч махгүй хонож чадахгүй юм. Орлогын маань ихэнх хэсэг нь маханд явж байна. Үүний цаана өмсөж зүүх, элдэв бусад хэрэглээний зүйлс гээд маш их хэрэглээ байгаа шүү дээ. Хүнс гэхэд л ганц мах идэхгүй. Сонгуульд гэж их мөнгө хөрөнгө зарж байхаар халдвар гарсан энэ хүнд үед махны үнийг ядаж буулгаад өгвөл ард иргэдэд их хэрэгтэй. Хонины мах 6800 төгрөг, зарим буусан үедээ бүр 5500 төгрөгтэй байсан. Харин сая би 11500 төгрөгөөр хонины ястай мах авлаа. Хоёр гурван хоног ч идэж хүрэхгүй мах шүү дээ. Арай л үнэтэй байна. Малчид, ченжүүд, худалдаачид бүгд л бодох хэрэгтэй. Улсаас ч дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.

 

Худалдан авагч  Г.Ганчимэг:

- “Ковид-19” гээд ажилгүй болж, гэртээ сууж байгаа хүн их байгаа. Цалин байхгүй, өрхийн орлого буурсан байхад махны үнэ буухгүй хэвэндээ байхаар мэдээж хүндрэлтэй байна. Монголчуудын хоол хүнсний хамгийн чухал зүйл нь мах шүү дээ. Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажилладаг. Манай гэр гурвуулаа. Нэг гишүүн маань халдварт өвчин гарснаас болоод ажилгүй байгаа. Нэг нь ажилгүй байхад л гэр бүлийн маань эдийн засаг доройтож байна. Цөөн хүн ам, их малтай байж мах ингэж өндөр үнэтэй байгаа нь учир дутагдалтай. Үүн дээр улсаас хяналт тавих хэрэгтэй гэж бодож байна.

 

Таксины жолооч, иргэн Б:

- Би идэвхитэй ажил хайгч. Үндсэн мэргэжил гэвэл нягтлан. Гэрээтэй байгууллагуудын тайланг гаргадаг болохоос тогтсон ажилгүй. Нөхөр хөдөө ажил хийдэг. Завтай үедээ таксинд явж мөнгө олдог. Сүүлийн үед бензиний үнэ буурсан гээд таксины үнэ яагаад буухгүй байгаа юм гэх боллоо. Хичнээн бензиний үнэ буулаа гээд бас л мөнгө олж амьдралаа залгуулах гэж байгаа хүний хувьд мах, бусад бүтээгдэхүүн өндөр үнэтэй байхад үнээ буулгах хэцүү. Ажилд орьё гэхээр ажлын байр байхгүй байна. Уг нь нягтлан чинь эрэлт ихтэй мэргэжил шүү дээ. Өвчин гарсан гээд байгууллагууд ажилтан нэмж авах сонирхолгүй болчихож. Ийм нөхцөлд манайхын хүнсэндээ зарцуулж байгаа мөнгө маш их. Тэр тусмаа маханд. Сонгууль гэж хэрэггүй их цаас, самбарт мөнгөө гарздахаар энэ тал дээр ажил хийвэл зүгээр байгаа юм. Цахимаар сурталчлах боломж ч байгаа. Тэрнийхээ оронд махны өсөлт дээр хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

 

О.Энхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419