"NASA" Ангараг гаригтай холбоотой шинэ мэдээллийг ил болгов
Судлаачид ихэнхдээ гадаргуу дээрх усыг хайж түүнээс илүү чухал зүйл болох сонирхолтой үзэгдлүүдийг орхигдуулдаг. Эхний зурган дээр халуун лава голын урсгалтай адил төлөвтэй байгааг харж болох бөгөөд үүнээс бид Ангараг нь газар хөдлөлтийн идэвхитэй гараг байсныг мэдэж авч байгаа юм.
Энэхүү ер бусын хэлтэрхий нь "ламус" гэх нэртэй чулуунаас бүрддэг. Уг зургийг химийн шинжилгээний зургийн аппаратаар авсан. НАСА-гийн эрдэмтдийг олж тогтоосноор энэхүү чулуу нь ихэвчлэн цахиураас бүрддэг бөгөөд дэлхий дээр элбэг тааралддаг. Энэ материалыг органик бодисыг хадгалах хамгийн тохиромжтой орчин гэж үздэг учраас эрдэмтэд илүү нарийн судалгаа хийхээр шийдсэн байна.
Энэхүү гайхамшигтай ганц өндөрлөг нь тунамал чулуулгуудаас бүрдэх бөгөөд налуу буурах үед аажмаар ил гарсан. Өмнө нь үүнийг гүн усаар бүрхэгдсэн байсан гэж үзэх бүх үндэслэл бий.
Энэхүү хуурамч өнгөт дүрсийн тусламжтай авсан зурган дээр Ангараг дээрх Виктория Кратерын ирмэг дээр гарч ирэн байрласан олон тооны малгуудын нэг болох Кейп Сент-Винсентийг харуулж байна. Химийн нарийвчилсан судалгаагаар кратерын доторх температур гэнэт өөрчлөгдөр, цацраг туяаны дэлбэрэлт, хүчиллэг урвал зэрэг янз бүрийн этгээд зүйлс болдог болохыг тогтоожээ.
Эх сурвалж: zen.yandex.ru