Хятадын Ардын банк валютын ханшаа сулруулав
БНХАУ-ын Ардын банк (Төв банк) юанийн ханшийг 2008 оны хоёрдугаар сарын 28-наас хойших хамгийн доод түвшинд буюу 270 суурь нэгжээр бууруулж, 7.1209 болгожээ. Олон улсын хөрөнгө оруулалтын “UBS“ банкны Хятад дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэх эдийн засагч Ван Тао энэ талаар мэдэгдсэн байна.
Тэрбээр “Юанийн ханшийн хувьд БНХАУ-ын баримталж буй мөнгөний бодлогын дагуу тогтвортой, зохих түвшинд хэлбэлзсээр байна” гэв. Хятадын Төв банкнаас тогтоосон албан ёсны тэнцвэрт хэлбэлзлийн далайц нь өдөрт хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой аж. Юанийн ам.доллартай харьцах ханшийн хувьд 2018 онд 5.1 хувиар, харин өнгөрсөн жил 1.86 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Bloomberg