Өвөр Байгалийн Чернышевский гэх газар олныг гайхшруулсан маш хачирхалтай үйл явдал болов. Тал дунд учир нь үл тайлагдах нүх үүссэн бөгөөд өдөр ирэх тусам улам гүн болж буй нь эрдэмтдийн толгойг ''гашилгаж'' байна.
Уг үйл явдал болсон Утан гэх тосгоны иргэдийн таамаглаж буйгаар тэдний доор газар доорх хонгил байж болзошгүй бөгөөд энэ нь 1743 онд Оросод Европоос ирсэн анхны цагаачидтай холбоотой байхаас зайлахгүй ажээ. Тийм учраас тэд юуг ч барьсан байж болзошгүй хэмээн нутгийн иргэд ''хардаж'' буй юм байна.
Тосгоны дарга Татьяна Петрукийн мэдээлснээр ''Эдгээр нүх хаанаас яагаад гарч ирснийг хэн ч мэдэхгүй байгаа'' ажээ. Малтлагын ул мөр байхгүйгээс гадна үүнийг хийж болох байсан машин техникийн ч мөр байхгүй байна. Гэхдээ эдгээр нүхийг анх илрүүлэхэд гүн нь хагас метр орчим байсан бол цаг явах тусам илүү гүнзгий болж одоогийн байдлаар 4 нүх байгаагаас хамгийн гүн нь 10 метр болсон байна. Ойролцоох бүх газрыг тусгаарлаж хүүхэд болон мал сүрэг орж унахаас хамгаалж байгаа ажээ.
Та бүхний бодлоор уг "уурхай" юунаас болж үүссэн байх боломжтой вэ?
Эх сурвалж: fishki.net