Европын төв банк цар тахлын үеийн эдийн засгаа дэмжихэд 1.35 их наяд евро зарцуулна
ЕХ-ны Төв банк COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор энэ дагуух хөтөлбөрт тусгах хөрөнгийг 1.35 их наяд евро болгон нэмэгдүүлжээ. Ийм маягаар Европын Төв банк цар тахлын үеийн эдийн засгийн тусламжийн хөтөлбөрийг дэмжиж байгаа юм.
Европын Төв банк эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахад чиглэгдсэн шинэ хөтөлбөрөө тэлэх шийдвэр гаргажээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Үндэсний чиглүүлэгчид Евро бүсийн улс орнуудын улсын болоод корпорациудын хувьцааг худалдан авах хөтөлбөр нэвтрүүлж байгаа юм.
Энэ хүрээнд өмнө нь хувьцаа худалдан авахад зарцуулах хөрөнгийг 600 тэрбум евро байсныг 1.35 их наяд евро болгон нэмэгдүүлжээ
Түүнчлэн хөтөлбөр хэрэгжих хугацааг дахин хагас жилээр сунгаж, 2021 оны 6-р сарын 31 болгожээ. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Европын төв банк бодлогын хүүгээ хамгийн доод түвшинд барих шийдвэр гаргасан байна. Эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд Евро бүсийн улс орнуудын ДНБ ойролцоогоор 8.7 хувьтай байх бол ирэх онд энэ үзүүлэлт 5.2 хувиар нэмэгдэж, харин 2022 онд 3.3 хувиар өсөх хандлагатай байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg