Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүнийг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн ч шүүх хурал хойшиллоо. Тодруулбал, нийт шүүгчдийг татгалзсан татгалзлыг гишүүдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.
Энэ хэрэгт шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар оролцож байгаа бол шүүгдэгчээр Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын долоон хүн байгаа бол тэдний өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг, Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг, Ц.Баярмаа нарын 13 өмгөөлөгч оролцож байна. Харин хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцож байна.