Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Чангву муж дахь Гуанши Зуанг өөртөө засах дүүрэгт 39 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар CNN агентлаг шуурхай мэдээлж байна.
Тодруулбал тус дүүрэг дэх бага сургуулийн 37 сурагч, хоёр насанд хүрсэн хүнийг сэжигтэн этгээд хутгалж, гэмтээгээд зугтжээ. Одоогоор амь эрсэдсэн хүн байхгүй бөгөөд бүгд хүнд биеийн байдалтай яаралтай тусламжийн эмнэлэгт эмчлүүлж буй аж.
Цагдаа нар нэг хүнийг сэжигтнээр татаж саатуулсан бөгөөд тэр нь тус сургуулийн манаач юм байна. Нутгийн хэвлэлүүд сургуулийн манаач бага ангийн 37 хүүхдийг хутгалжээ гэсэн агуулгаар мэдээ бэлтгэж байгааг CNN агентлаг онцолжээ.
Эх сурвалж: CNN