Болж өгвөл битгий худлаа ярь
ОХУ-ын нэгэн их сургуулийн оюутнууд нэгэн гайхалтай судалгааг интернэт хэрэглэгч оюутан залуусын дунд явуулжээ. Тус судалгааны зорилго нь нийгэмд эзэлж буй байр сууриараа илүү байдаг залуус хоорондоо хэрхэн үнэн сэтгэлээсээ ханддаг болон харилцааны асуудлын талаар мэдэх, бие биендээ хэрхэн итгэл үнэмшилтэй хандах вэ зэрэг сэдвүүдэд оршиж байгаа юм байна.
Харамсалтай нь судалгаанд оролцсон дийлэнх залуус буюу 18-25 насныхны 58.3 хувь нь “Худал хэлэх нь хэвийн үзэгдэл” хэмээн хариулсан байх юм. Үүнийг сэтгэлзүйч болон судлаачид ийнхүү дүгнэсэн байна. Одоо нийгэмд ийм насны залуусын ганц хийж бүтээх зүйл нь ярих болчихоод байгаа нь харагдаж байна. Гэхдээ хийж бүтээе, ажиллая гэсэн урам зоригтой нь цөөхөн харагдах юм. Залуучуудын гол хийдэг зүйл нь “худлаа ярих” болчихоод байна. Учир нь интернэт хэрэглэгчид бие биенээ хардаггүй гэдэг шалтгаанаар худлаа хэлэх нь хэвийн үзэгдэл болсон аж.
Тодруулбал халуун яриа өрнүүлдэг, залуусын чөлөөт цагаа өнгөрөөдөг чат буюу чалчих буланд оролцогсдын дийлэнх нь нүүр нүүрээ хараагүй, дэлгэцийн цаанаас үнэн худлыг ялгах боломжгүй байдлыг далимдуулан өөрсдийгөө магтах, жинхэнэ дүр төрхөө нуух зэргээр харилцдаг нь судалгааны явцад харагдсан байна. Харамсалтай нь энэ байдал удаан даамжирвал үнэн сэтгэлээсээ хүнтэй харилцах бодит харилцаа устан үгүй болох магадлалтайг дурдаж байна.
Мөн сайхан зурагны ард ямар ч буруу зүйл байж болзошгүйг анхаарах хэрэгтэйг судалгаанд оролцсон залуус болон бусад үе тэнгийнхэндээ анхааруулж байгаа юм байна. Худлаа хэлнэ гэдэг хүн хоорондын бодит харилцааг холдуулж хийсвэр сэтгэлгээнд оруулах буруу уршигтай.
Эх сурвалж: conversation.com