УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2020 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.
Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.