Сибирийн голд асгарсан түлш Хойд мөсөн далай руу дөхөж байна
20,000 тонн дизель түлш гол уруу асгарсны дараа Сибирийн эрх баригчид улс даяар онцгой байдал зарласан ба уг явдалд байгаль хамгаалагчид ихэд санаа зовниж буй юм. Красноярск орчмын Прокурор өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас эхлэн шатахууны бохирдлыг шалгаж эхэлсэн гэж мэдүүлсэн байна.
Байгаль орчны хяналтын газрын мэдээлж буйгаар 350 метр квадрат газарт 20,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн голын системд нэвтэрч, 6000 нь газрын хэвлийд орсон байна. Тус улсын загас агнуурын газраас голын усыг нөхөн сэргээхэд хэдэн арван жил шаардлагатай гэж мэдэгджээ.
Мөн асгарсан түлш гол нууруудаар дамжин урссаар Хойд мөсөн далай руу дөхөж байгаа талаар байгаль орчин хамгаалах хүрээлэнгээс мэдэгдэв.
Одоогийн байдлаар түлшийн урсгал Хойд туйлын тойргоос хойд зүгт, уулархаг Норильск хотын ойролцоох голоор үргэлжилж байгаа гэнэ.
Олон жилийн турш тогтвортой байсан цэвдэг нь түлшний нөлөөгөөр гэсч чөлөөтэй урсах болсон гэж Оросын албаны хүмүүс мэдэгдэв.
Байгаль хамаалагчид 1989 онд Аляскад "Exxon Valdez" компанийн их хэмжээний түлш асгарч байсантай энэ явдлыг харьцуулсан байна.
Дэлхийн Зэрлэг Амьтдын Сангаас /WWF/ гаргасан хиймэл дагуулын зургаас Амбарнаяа гол уруу асгарсан нь харагдаж байгаа ба голын ойр хавийн оршин суугчид бохирдсон усны бичлэгийг цахим ертөнцөд нийтэлжээ.
Норилскоос зүүн тийш хэдэн километрийн цаана байрлалтай дулааны цахилгаан станцын дизелийн сав гэмтэж, гоожсоноос болж гол ийнхүү бохирдсон байна. Тус станцын эзнийг зургадугаар сарын 31-нийг хүртэл хорих шийдвэр гаргасан ч ямар нэгэн ял оноогоогүй байгаа юм.
Тухайн станц нь Оросын ''Норилск Никел'' гэх нэгдсэн уул уурхайн компанид харьяалагддаг бөгөөд станцын дизелийн савыг сүүлийн 30 жил тогтоож байсан багана живж, сав нь гэмтсэн гэж мэдэгдэл хийжээ. Норилск нь хөрсний цэвдэг дээр баригдсан ба дэлхийн дулаарлаас болон мөс хайлснаар дэд бүтэц нь аюулд ороод байгаа юм. Норилск Никел анх удаа ийм тохиолдол гаргаж байгаа хэрэг биш. 2016 онд нутгийн өөр нэгэн голыг шүүлтүүрийн далангаас болон бохирдуулан улаан өнгөтэй болгожээ. Гэхдээ засгийн газар түүний ''толгойг илээд'' л өнгөрөөж, 1000 доллар ч хүрэхгүй мөнгөөр торгосон байна.
500 куб метр нефтийн хаягдлыг 90 ажилтантай баг цэвэрлэсэн ба одоо ч гэсэн цэвэрлэх ажил хийгдсээр байна гэж Норилск Никел компанийн Сергэй Липин мэдэгдсэн.
ДЗАС-аас усны чанарыг тогтмол хянаж байх, мөн байгалын нөөцөд хорт бодисын тархалтыг зогсоож бохирдуулахгүй байх талаар арга хэмжээ авах үүрэг ногдуулжээ.
Эх сурвалж: The Moscow Times