Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлагаас (ИРЕНА) гаргасан мэдээгээр нарны эрчим хүчний өртөг 10 жилийн өмнө кВт/цаг нь 0.378 доллар байсан бол одоо $0.068 болжээ. 2018 болон 2019 онд л гэхэд өртөг 13.1 хувиар буурсан байна.
"2010 оноос хойш фотовольт сэргээгдэх эрчим хүч 82%, хуримтлуулагч эрчим хүч 47%, хуурай газрын салхины эрчим хүч 39%, усан дах салхины эрчим хүч 29%-р өртөг нь бууржээ."
Өмнө жил хийгдсэн нийт 1.7 гегаватт цахилгааны хүчин чадал бүхий 17,000 сэргээгдэх эрчим хүчний төслөөс эдгээр үнэ болон тарифуудыг гаргасан байна.
Техник технологийн шинэчлэлт, ихээр үйлдвэрлэлт, түгээлтийн өрсөлдөөн болон хөгжүүлэгч нар туршлагатай болсноор сүүлийн 10 жилд бууралт явагдсан гэж ИРЕНА мэдээлжээ.
"Арван жилийн өмнө хөрөнгө оруулалт хийсэн мөнгөтэй адил хэмжээг одоо хөрөнгө оруулахад хамаагүй их сэргээгдэх эрчим хүч болосруулж байна." гэж тус байгууллага мэдээлсэн. 2010 онд 210 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар 88 гегаватын эрчим хүч гаргаж байсан бол өмнө жил хоёр дахин хэмжээний эрчим хүчийг 253 тэрбум буюу 20 хувиар их мөнгө зарцуулан гарган авчээ.
Хангамж
Ковид-19 цар тахлын үед нарны болон салхины эрчим хүчийн энергийн түгээн байршуулалт нь удаашрах хандлагатай байгаа ч сэргээгдэх эрчим хүчний өртөг бууж байгаад эрүүл мэндийн хямрал нөлөөлөх ямар ч шинж байхгүй байгаа гэж ИРЕНА мэдээлсэн байна.
Хамгийн сүүлд гаргасан тендер болон эрчим хүчний хэлэлцээрт нарны эрчим хүчийн үнийн дундаж дараа жилийн төслүүдийг $0,039 кВт/цаг байлга гэж үүрэг болгожээ. Энэ нь өмнө жилийнхээс 42 хувиар бууруулж байгаа ба шатамхай түлшнээс гаргаж авсан буюу нүүрсний цахилгаан станцын хамгийн хямд өртгөөс 5 дахин хямд байгаа аж.
Эх сурвалж: PV-Magazine