Хүний тархинд санах ойг идэвхжүүлэх хэсэг байдаг
Мэдрэл судлаачид болон сэтгэл судлаачид олон жилийн туршид хүний тархинд байдаг хиппокамп нь ой тогтоолтод чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үзсээр ирсэн юм. 1990-ээд онд Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Ларри Свайре орчин үеийн эрин үеийн судалгааг нэгтгэн, "Ой санамж болон хиппокампын тухай" хэмээх нийтлэлийг гаргасан байна.
Хиппокампус хэрхэн санах ойд нөлөөлдөг вэ?
Хиппокампус нь дурсамж, зохион байгуулалт, шинэ дурсамжийг хадгалах, түүнчлэн дурсамж болон сэтгэл хөдлөлийг холбоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Танд хүчтэй үнэр маш тод ой санамжийг үүсгэдэг болохыг анзаарсан уу? Энэ нь Хиппокампусын нөлөө юм.
Судалгаагаар Хиппокампус янз бүрийн санах ойд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж тогтоосон. Жишээлбэл, Хиппокампусын хойд хэсэг нь орон зай болоод байршлын дурсамжийг боловсруулахад оролцдог. Таксины жолоочид хотын зохион байгуулалт болон аливаа газрын байршлыг сайн тогтоосон байдаг нь Хиппокампус сайн хөгжсөнтэй холбоотой.
Хиппокампус нь унтах үед дурсамжийг нэгтгэх үүрэгтэй байдаг. Судалгаанаас харахад их юм уншсаны дараа шууд унтаад сэрэх үед тухайн зүйлийн агуулгыг илүү сайн ойлгосны дээр маш сайн санадаг болохыг тогтоосон.
Энэ нь дурсамжууд урт хугацааны туршид Хиппокампусд хадгалагддаг гэсэн үг биш юм. Үүний оронд Хиппокампус нь тээвэрлэлтийн төвийн үүрэг гүйцэтгэж, мэдээлэл авах, бүртгэх, түр хугацаагаар хадгалах үүргийг гүйцэтгэдэг аж.
Хиппокампус гэмтэл авсан үед
Хиппокампус шинэ дурсамжийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг учир тархины энэ хэсэгт гэмтэл нь тодорхой төрлийн санах ой алдагдах хүртэл нөлөө үзүүлдэг. Ялангуяа тархины цус харвасан хүмүүсийн Хиппокампус хамгийн ихээр гэмтсэн байдаг байна. Үүнээс болоод нэрс, огноо, үйл явдлууд зэрэг тодорхой дурсамжуудыг үүсгэхтэй холбоотой асуудлууд гарч ирдэг юм.
Гэмтлийн бодит үр нөлөө нь ямар төрлийн Хиппокампус гэмтэлд өртсөнөөс хамааран өөр өөр байдаг. Судалгаагаар зүүн Хиппокампусын гэмтэл нь дуу, үнэртэй холбоотой мэдээллийг боловсруулахад нөлөө үзүүлдэг бөгөөд баруун Хиппокампусын гэмтэл нь харааны мэдээлэлтэй холбоотой байдаг.
Хүний нас нь мөн Хиппокампусын үйл ажиллагаанд томоохон нөлөө үзүүлдэг. 30-аас 80 насны хүмүүсийн 13 хувь нь Хиппокампусын эсийн доройтолд өртдөг байна. Хиппокампусын эсийн доройтол нь Альцгеймерийн өвчний эхлэлтэй холбоотой.