Испанийн Кордоба хотод олон нийтийн цуглаанд оролцсоны 2 хоногийн дараа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Бельги улсын ханхүү уучлалт хүсжээ.
Бельгийн хаан Филиппегийн үеэл 28 настай ханхүү Иоахим нь Испани эмэгтэй найз болон түүний гэр бүлийн хамтаар олон нийтийн арга хэмжээнд оролцсон гэж түүний өмгөөлөгч "CNN"-д мэдэгдэл өгсөн.
"Хөл хорионы дүрмийг хүндлээгүй болон аялж явсандаа уучлал хүсэж байна. "Би өөрийн үйлдэлд гүнээ харамсаж байгаа ба үүнээс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээж байна. Би энэ хүнд цагт хэнийг ч үл хүндэтгэхийг эсвэл доромжлохыг хүсээгүй" хэмээн ханхүү өөрийн мэдэгдэлдээ хэлсэн байна.
5 сарын 24-нд Бельгиэс Испани руу тэрбээр аялсан ба 26-нд 12 эсвэл 27 хүнтэй цугларалтад очсон гэж ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн.
Онц байдлын хүндэтгэх шалтгаангүй л бол Испани улсад орж ирсэн хүн бүрийг хоёр долоо хоног тусгаарлаж байгаа юм. Түүнчлэн Корбода хотын хөл хорионы тушаалаар хамт амьдардаггүй хүмүүс 15-с олуулаа цуглахыг хориглосон аж.
Ханхүүгийн очсон цуглаанд 15-с олон хүн байсан эсэхийг албаныхан шалгаж байгаа бөгөөд 27-с олон хүн уг цугларалтад байсан байж магадгүй гэж Испанийн засгийн газарт мэдэгдсэн аж.
Испанийн цагдаа нар хөл хорионы тушаалыг зөрчсөн хүнийг торгох эрхтэй ба 3 сарын 14-с хойш хэдэн зуун мянган хүнийг торгосон байна.
Ханхүүгийн өмгөөлөгч эмэгтэйн хэлснээр "өмнөх долоо хоногт хоног дараалсан 2 олон нийтийн арга хэмжээ болсон ба аль аль нь 15-с бага хүнтэй байсан" гэжээ.
Ханхүү одоогоор тусгаарлалтад байгаа ба коронавирусын шинж тэмдэг нь хөнгөн байгаа. Европоос коронавирусын нөхцөл байдлаараа Испани улс хамгийн хүнд байгаа юм. Нийтдээ 239,000 хүнд вирус илэрсэн ба 27,000 хүн нас барсан байна.
Халдварлалтын тоо нь буурч байгаа тул хөл хориогоо султгаж байгаа ба шинэ тархалт гаргахгүйн тулд шинжилгээнд илүү олон хүмүүсийг хамруулж байгаа аж.