Талийгаачийн эгч: Эхнэрээ хөнөөж, гурван хүүхдээ өнчрүүлсэн хүнд шүүх үүрэх ёстой ялыг үнэн мөнөөр нь өгөх хэрэгтэй

2020-06-03, 09:11 Цаг үе 1,726 4
Талийгаачийн эгч: Эхнэрээ хөнөөж, гурван хүүхдээ өнчрүүлсэн хүнд шүүх үүрэх ёстой ялыг үнэн мөнөөр нь өгөх хэрэгтэй

Говь-Алтай аймгийн болон сумдын Засаг дарга нартай холбоотой гэмт хэргүүд шил шилээ даран гарч байгааг бид өмнө нь мэдээлсэн. Үүний нэг бол Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржтой холбоотой хүн амины ноцтой хэрэг юм. Хэрэг тавдугаар сарын 15-нд гарсан байдаг.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “Тавдугаар сарын 15-ны 11:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийг Аймгийн Цагдаагийн газарт эмнэлгээс өгсөн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэг хийсэн. Аймгийн төвөөсөө 260 орчим км зайд орших Тонхил суманд Аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн 15:00 цагийн орчим хэргийн газарт очиж ажиллагааг явуулсан. Хэргийг шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн.

Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачийг гадны нөлөөтэйгөөр нас барсан болохыг тогтоосон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг хэрэг гарахын урьд орой буюу тавдугаар сарын 14-нд 23:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл хэрцгийгээр зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Олон цагийн турш яргалалд өртсөн эмэгтэйн биеэс бүтэн зүйл үлдээгүй гэх. Бүхэлдээ биеийн хэсгүүд нь хөхөрч, няцарч, гар хөл нь хугарч гэмтсэн байжээ. 30 гаруйхан настай нэгэн эмэгтэй гурван хүүхдээ өнчрүүлээд нөхрийнхөө гарт харамсалтайгаар хорвоог орхисон энэ аймшигт хэрэг гарах болсон шалтгаанюу байв.

Нутгийн хүмүүс, талийгаачийн ойр дотны хүмүүсийн ярьж буйгаар Засаг ноён Р.Даваадорж эхнэрээ байнга зодож, дарамталдаг байсан гэх. Р.Даваадорж нь 2016 онд тус сумын Засаг даргаар томилогдсон бөгөөд өмнө нь сумын Төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг байжээ.

Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд бид талийгаачийн эгчтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

 

-Таны дүүгийн амиа алдах шалтгаан нь нөхөр нь олон цагийн турш маш хэрцгийгээр зодсонтой холботой гэх мэдээлэл байна. Таны бодлоор...?

-Тийм. Угаасаа зодсон нь үнэн.

 

-Өмнө нь зоддог байсан юм болов уу?

-Хоорондоо муудалцлаа. Тэглээ, ингэлээ гээд ярьдаг байсан. Яг өнөөдрийнх шиг цохиж, зодоод амь насыг нь хөнөөчих хэмжээнд хүрдэг байсан гэж бодсонгүй.

 

-Хүмүүсийн яриагаар талийгаач дүүг тань олон жил гэр бүлийн хүчирхийлэл дунд байсан. эцэстээ ийм байдалд хүрлээ гээд байгаа. Хичнээн жил нөхөртэйгөө хамт амьдарсан бэ?

- Хэрэг шалгагдаж байгаа учраас хамаагүй юм яримааргүй. Хүүхдүүдийн тухайд гэвэл том охин нь энэ жил 14 настай. Тэгэхээр гэр бүл болоод бараг 15, 16 жил болсон байх.

 

-Талийгаач танд гэр бүлийнхээ талаар, нөхрийнхөө дарамтын талаар ярьдаг байв уу?

-Би Улаанбаатар хотод амьдардаг болохоор төдийлөн уулзалдаад, сэтгэл дэх бүхнээ уудлаад ярилцаад суух боломжгүй байсан. Яахав, муудалцлаа, эргээд эвлэрлээ л гээд ярьдаг байсан. Тухайн үед нь эхнэр, нөхөр хоёр муудалцаж л байдаг гээд өнгөрдөг байлаа. Дүү маань ажлаар ч тэр, хувийн шугамаар ч тэр хот, хөдөө хоёрын хооронд ирж буцаж л байдаг байсан. Тухайн үед нь дүүтэйгээ ойр байж сэтгэл, санааг нь дотроо хадгалж явдаг байсан зовлонг нь хуваалцаж, асууж байхгүй яав даа гэж харамсаж сууна.

 

-Талийгаач хамт олныхоо дунд нэлээд хүндтэй, ажил албандаа сайн нэгэн байсан гэсэн. Ер нь хэдэн хүүхэдтэй айлын хүүхэд вэ?

-Бид эхээс арвуулаа. Дүү маань шулуун шударга, хүнд муу санаад байдаггүй хүн байсан. Өнөөдөр хүнтэй муудалцлаа гэхэд маргааш нь мартаад л мэндлээд явдаг хүн байсан. Эдийн засгийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ сум орон нутагтаа ажилладаг. Төрийн банкны захирлаар ажиллаж байсан. Ажилдаа мундаг хүн л дээ.

 

-Талийгаачийн нөхөр одоо хоригдчихсон байгаа юу?

-Аймагт хоригдчихсон байгаа. Манай ах дүү нарын ихэнх нь аймагт байдаг болохоор сүүлд яг юу болж байгааг сайн мэдээгүй л байна. Ажил явдлыг нь дуусгаад ирсэн. Хэрэг шалгагдах шатандаа л явж байгаа байх.

 

-Ээжийнх нь бие нэлээд муу байгаа гэж сонссон?

-Ээж маань элэгний хорт хавдартай. Сая энэ гэнэтийн аймшигт явдлаас болоод даралт нь ихсээд эмнэлэгт хэвтсэн. Сэтгэл санааны хувьд хүнд, бие нь тааруу л байна.

 

-Талийгаачийнх гурван хүүхэдтэй гэсэн. Хүүхдүүдийг нь хэн асарч, харж байгаа бол?

-Гурван хүүхэд нь аавынхаа талын айлд байгаа. Цагдаагийн байгууллагаас очоод хаана байх эсэхийг өөрсдөөс нь асуухад том охин нь аавынхаа талд байх санал гаргасан байсан.

 

-Танай хүргэн ер нь ямаршуухан ааш, аягтай хүн бэ. хэрэг явдлаас хойш та нартай нүүр тулж уулзсан уу?

-Уулзаагүй. Тийм боломж ч гараагүй. Аймгаас цагдаа нар аваад явсан.

 

-Хүргэний талаас уулзсан уу?

-Үгүй. Хүргэний ээж урд талын хашаанд нь байдаг. Ээж нь хэрүүл маргаан, зодоон нүдээн болохыг мэдээгүй л гэж хэлсэн байна лээ. Мэдээж мэдсэн л байж таараа.

 

-Хүргэнийхээ талаар хэр мэдэх вэ?

-Яахав, түргэн ууртай гэдгийг л мэднэ. Баярын үеэр аймагт байдаг ах, дүү нарынхаар бол орж гардаг л байсан. Тэрнээс хол байгаа бид нартай бол хоёр жилдээ л нэг уулзвал их юм. Тэгж ойр ойрхон уулзаад байх боломжгүй шүү дээ. Хүний санаанд багтамгүй зэрлэгээр зодож эхнэрээ хөнөөж, гурван хүүхдээ өнчрүүлчихлээ. Шүүх үнэн мөнийг тогтоогоод энэ хүнд үүрэх ёстой ялыг шударгаар өгөх хэрэгтэй л гэж бодож байна.

2
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419