iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна
"ZDNet"-ийн мэдээлж байгаагаар iPhone, iPad хэрэглэгчид сүүлийн үеийн шинэчлэлтүүдийг суулгасны дараагаар төхөөрөмжийн гэмтэл гарч эхэлсэн байна.
"iOS 13.5" шинэчлэлтийн гол асуудал нь батарей хурдан дуусдаг болсон явдал юм. Сэтгүүлчдийн хэлж байгаагаар "Харьцангуй том баттерейтэй iPhone 11 Pro Max буюу хамгийн сүүлийн үеийн загварын хэрэглэгчид ч гомдол мэдүүлсэн". Зарим хэрэглэгчид төхөөрөмж нь халж байгаа талаар ярьсан байна. Гомдлууд "Apple"-ийн албан ёсны сайт болон бусад цахим сүлжээгээр тархсан аж.
Зарим тохиолдолд "iOS 13.5" төхөөрөмжүүдийг байнга дахин ачаалахад хүргэж шууд утгаараа утаснуудыг "эвдэлж" байгаа юм. Мөн үүнтэй төстэй асуудал iPad болон iPad Pro төхөөрөмжүүддээ "iPadOS 13.4.1" шинэчлэлтийг хийсэн хэрэглэгчид дунд анзаарагдаж байгаа аж. Сэтгүүлчдийн нэмж тодруулснаар утас болон таблет нь төгсгөлгүй дахин ачаалах эргүүлэгт гацах боломжтой ба энэ асуудлыг зөвхөн системийг дахин суулгаснаар л шийдэж болно.
Мөн эдгээрээс гадна зарим жижиг асуудлуудыг дурдвал App Store дахь програмыг суулгах, шинэчлэхэд гарч буй асуудал мөн MP4 бичлэгийг буруу тоглуулах гэх мэт юм. "Apple" одоохондоо энэ тухай ямар ч тайлбар хийгээгүй байгаа.
Одоогийн шинэ "iOS 13.5" шинэчлэлтийг 5 сарын 20-оос суулгах боломжтой болсон. Програм хангамжийн хамгийн чухал шинэлэг зүйл нь эмнэлгийн амны хаалт зүүсэн үед ухаалаг гар утасны түгжээг хялбаршуулсан функц юм. Хамгаалалтын хэрэгслийг ашиглах тохиолдолд "Face ID"-тэй ухаалаг гар утас нь хэрэглэгчид тоон нууц үг оруулахыг санал болгох болно.
Эх сурвалж: lenta.ru