70 кг хар тамхи тээвэрлэсэн дипломат Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ
Герман улсын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 кг геройн тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал зургадугаар сарын 11-нд товлогдсон байна.
ХБНГУ-ын Дрезден хотын Прокурорын газраас хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ.
Тэдэнд эхний удаад есөн жилийн хорих ял төлөвлөж байсан ч Герман улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан, хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн зэрэг хэрэгт нь давхар ял төлөвлөжээ.
Хэргийг нэхэн сануулбал, жилийн өмнө Туркийн Истанбул хот дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар 70 кг геройн тээвэрлэж яваад Германд саатуулагдан дуулиан тарьж байв. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евротой тэнцэх тухай мэдээлэл цацагдсан юм.