Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ийн өсөлтийн зорилт тавихгүй
Коронавирусын нөлөөнөөс үүссэн эдийн засгийн эргэлзээтэй байдлаас болж Хятад улс 2021 он хүртэл эдийн засгийн өсөлтийн зорилт тавихгүй байхаар болжээ. Коммунист нам Хятадын төрийн эрхэнд гарснаас хойш анх удаа ийм шийдвэр гаргаж байгаа аж.
"Энэ жилийн хувьд бид эдийн засгийн өсөлтийн талаар тодорхой зорилт дэвшүүлээгүй гэдгээ тэмдэглэхийг хүсэж байна." гэж Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян баасан гарагт мэдэгдсэн байна.
Хятадын эдийн засаг цар тахлын эсрэг хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалан энэ 2020 оны эхний улиралд 6.8 хувиар агшсан аж. Хэдийгээр санхүүгийн эрсдэлүүдийг хянаж байгаа ч хөрөнгө оруулалт, экспорт, дотоодын хэрэглээ буурч, ажилгүйдэл өсөж байгааг Ли Көцян анхааруулжээ.
Хятадын албаныхан 2020 оны төслийн алдагдлыг ДНБ-ны 3.6 хувь буюу өнгөрсөн оныхоос 0.8 хувиар өндөр тогтоож, орон нутгийн удирдлагуудаас зарлах бондын дээд хэмжээг 3.75 их наяд юань буюу 300 тэрбум гаруй ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Түүнчлэн Хятадын засгийн газраас нэг их наяд юанийн тусгай баялгийн бондыг анх удаа гаргахаар болжээ.
Эх сурвалж: CNBC