Өвөр Байгалын хязгаарын толгод дээр Путинийг доромжилсон бичиг тавьжээ
Бичээсийг цагийн дотор арилгасан. Харин орон нутгийн засаг захиргааны мэдэгдэж буйгаар олон нийтийн сүлжээн дахь зурагт өөрчлөлт оруулсан байна хэмээжээ.
6 сарын 1-нд шилжих шөнө Өвөр Байгалын хязгаарын Агинск тосгонд үл мэдэгдэх хүмүүс "Путин хулгайч" хэмээн бичсэн байна. Оршин суугчдын хэлж буйгаар энэхүү бичээсийг 1 цагийн дотор арилгасан хэмээжээ.
"chita.ru"-д уг үйл явдлын гэрч мэдээлэхдээ: "Өчигдөр орой хуучин бичиг буюу "Агинское" байсан, харин өглөө 8 цагт өөрчлөгдөн "Путин хулгайч" гэсэн бичээс болсон байсан, ойролцоогоор 9 цагт үүнийг арилгаж эхэлсэн ба "Путинкое" болсон байсан" гэжээ.
"Путин хулгайч"
Агинскийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд уг доромжилсон бичээсийг хэн хийснийг илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Гэвч дүүргийн удирдлагын хэвлэлийн албаны үзэж байгаагаар зурагт өөрчлөлт оруулсан байна гэжээ.
Толгодыг тал талаас нь авсан зургуудад "Агинское 24/7" гэх Viber-ийн чатанд тарсан авч одоо устгагдан бөгөөд зөвхөн хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд л үлдсэн аж.
Агинское тосгон нь Читагаас 150 километрт орших ба 18 мянган хүн амтай. 2019 онд үл мэдэгдэх "зураачид" Агинское" бичгийг "Hollywood" болгон өөрчилж байсан.
Эх сурвалж: fishki.net