Согтууруулах ундааны хориг тавигдахад Өмнөд Африкчууд ''жаргаж'' эхлэв
Өмнөд Африк улс Ковид19- тэй тэмцэх үүднээс архи зарахыг түр хугацаанд бүрэн хориглосон ба хоёр сарын дараа ийнхүү уг хорио дуусгавар болж байна. Хорио тавигдав уу, үгүй юу дэлгүүрийн гадна согтууруулах ундаа авахыг хүссэн хүмүүсийн урт дараалал үүсжээ.
Цахим ертөнцөд өглөөний хүйтэнд дараалан зогсож, архиа авсан хүмүүсийг гарч ирэхэд нь шуугилдан дэмжиж байгаа хүмүүсийн зураг, бичлэгүүд тавигдаж, шуугиан дэгдээгээд байгаа юм.
Өмнөд Африкт согтуудаа үйлдсэн гэмт хэргийн тоо хамгийн өндөр байдаг байна. Эмч болон цагдаа нарын хэлж буйгаар согтууруулах ундааг хориглосон нь гэмт хэрэг буурахад маш том нөлөөтэй байсан ажээ.
Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад зөвшөөрөл олгоогүй, зөвхөн дэлгүүрээс худалдаж авахыг нь зөвшөөрсөн байна.
Согтууруулах төрлийн ундаануудыг хориглосноор нийгэмд эерэг нөлөө гарч буй ч архины үйлдвэрийн эзэд засгийн газарт Бизнес нь дампуурах дөхөөд байна хэмээн гомдол мэдүүлсэн байна. Засгийн газрын татварын орлого ч мөн буурч, ахин сэргэж чадахгүйд хүрч мэдэхээр байсан тул ийнхүү архи худалдаалахыг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ.
Дашрамд дурдахад Өмнөд Африкын эрх баригчид хөл хорионы дэглэмийг аажим аажмаар сулруулж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн орох хугацааг ахин нэг долоо хоногоор хойшлуулсан юм.
Эх сурвалж: BBC