''Хөл хориог зогсоож, эрх чөлөөгөө эдэлмээр байна'' гэх хүмүүс нийлэн АНУ-д жагсаал цуглаан хүртэл хийж хөл хориог эсэргүүцсэн билээ. Дуулиан шуугианы хамгийн түрүүнд нэр цохож явдаг Тесла компанийн эзэн Елон Маск ч эдгээр иргэдийг дэмжиж, хөл хориог ''үзэн ядаж'' буйгаа нуусангүй. Тэрбээр хөл хориог ''фашист'' хэмээн шүүмжлээд, ''Тесла үйлдвэрээ нээж, цаашид хөл хорионы дүрэм журмыг дагахгүй'' хэмээн Твиттер хуудсандаа эсэргүүцэл илэрхийлжээ.
'Улаан өнгөтэй эмийг уу''
''Улаан өнгөтэй эмийг уу'' хэмээн жиргэсэн нь одоогоос 21 жилийн өмнө гарсан даруйдаа кино урлагт тэсрэлт хийсэн ''Матрикс'' киноны хэсгээс иш татсан хэрэг байлаа.
Кинонд өгүүлэгдэх цэнхэр, улаан өнгөтэй эмүүд нь бодит ертөнц болон Неогийн (Матриксийн гол дүр) амьдарч буй симульяцийн түлхүүр бөгөөд цэнхэр эмийг уух аваас өөрийн үнэн гэж итгэсэн хуурамч бодит байдалдаа амьдарч Матрикс киноны түүх төгсөнө, харин улаан эмийг уух аваас үнэн боловч муухай бодит байдлыг мэдэх боломжтой болох юм. Тэгвэл энэ жиргээгээрээ дамжуулан Елон Маск ямар санаа өгүүлэв? Үүний ард ямар нэгэн улс төрийн бодлогыг эсэргүүцсэн сэдэл нуугдаж байж болзошгүй хэмээн иргэд үзэж байгаа юм.