Энэтхэг, Хятад хоёр маргаантай нутаг дэвсгэртээ цэргүүд байрлуулж байна
Энэтхэг, Хятадын маргаантай нутаг дэвсгэрт цэргүүдийн хооронд мөргөлдөөн болжээ. Талууд нударган зодоон хийж, олон тооны гэмтэл, бэртэл авцгаасан байна.
Аксаи Чинд хятадууд цэргийн тоног төхөөрөмж зөөвөрлөж буй нь
Маргаанд оролцогчид зэвсэг хэрэглэхээс татгалзаж байгаа ч зарим маргааны хурцадмал байдалтай илүү ойр байгаа газруудад олон төрлийн дайны хүнд тоног төхөөрөмж төвлөрсөн байгаа аж. Жишээлбэл олон нийтийн сүлжээнд тараад буй бичлэгээс олон тооны хөөргөх пуужин PHL-03 зөөвөрлөж байгааг харж болно.
Эдгээр 300 мм-ийн хонгиотой пуужин хөөргөгч нь Оросын "9K58 Smerch"-ийн хуулбар юм. Тэдний тусламжтайгаар 150 километрын хол зайд байг устгах боломжтой.
Мөн "PTL02" гэх галын дэмжлэг үзүүлэгч "дугуйтай танк" харагдсан байна.
Тэдгээр нь хөдөлгөөнт нэгжүүд, мөн 100 мм винтов буугаар зэвсэглэсэн бөгөөд ердийн зэвсэг болон лазер чиглүүлэгчтэй пуужингуудыг ашиглаж чаддаг байна.
Энэтхэгийн талд ачааны машин, олон зориулалттай "Су-30МКИ" сөнөөгчид харагдсан байна.
Энэтхэгийн арми Ладахыг дамжин өнгөрөв
Цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Энэтхэг, Хятад гэх мэт цэргийн хүчирхэг цөмийн гүрнүүдийн аливаа зөрчилдөөн зөвхөн оролцож буй улсууд бус дэлхий нийтэд хэцүү үр дагаврыг авчрах аж.
Эх сурвалж: rg.ru