Далайн шуурганы улирал 6 сарын 1-нд албан ёсоор эхэлсэн ба 11 сарын 30 хүртэл үргэлжилнэ.
АНУ-ын Далай, Агаар Мандлын Захиргаа болон цаг уур судлаачид 2020 оны далайн шуурганы улирлыг дунджаас дээгүүр эрчтэй байх болно гэж урьдчилан мэдэгдсэн байна.
Улирал эхлэхээс өмнө хоёр том шуурга дэгдсэн ба үүнтэйгээр 6 дахь жилдээ ийм зүйл тохиолдож байгаа юм. Ахлах цаг уурч Стивен Боверсийн хэлснээр "Далайн эргээс хол байгаа ч гэсэн далайн шуурга бидний байгаа бүс нутагт нөлөөлж чадна".
"Далайн шуурга далайн эргийг цохин дотогш явах тусам эрч нь буурна. Тэгсэн ч гэсэн маш их салхи, бороо дагуулж ирснээр үер болон хар салхи ч үүсэх магадлалтай. Тиймээс чиглэсэн зүгээс нь хамааран далай тэнгисээс хол орших мужуудад шуурганаас болж хөрсний нуралт хүртэл үүсэх боломжтой".
Түүнчлэн тэрбээр "Улирал нь эрт эхэллээ гээд далайн шуурга их тохиолдоно гэсэн үг биш" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: wtok.com