"Рио Тинто" Австралийн уугуул иргэдийн дурсгалт газрыг сүйтгэсэндээ уучлалт гуйжээ
Уул уурхайн салбарын томоохон компаниудын нэг "Рио Тинто" баруун Австрали дахь уугуул иргэдийн 46 мянган жилийн настай дурсгалт газрыг сүйтгэсэндээ нутгийн удирдлагуудаас уучлалт гуйж, тухайн бүс нутаг дахь олборлолтын төлөвлөгөөгөө эргэн харах болохоо мэдэгджээ.
Өнгөрсөн 7 хоногт тус компани "Juukan" нэртэй хавцалд тэсэлгээ хийж, эртний суурьшлын туурь болох хоёр чулуун сууцыг үгүй хийсэн нь уугуул иргэдийн бухимдлыг төрүүлжээ.
2013 онд "Рио Тинто" тус нутагт төмрийн хүдэр олборлох "Brockman 4" төслийн зөвшөөрлийг аваад байсан юм. Гэхдээ үүний дараа хийгдсэн археологийн малтлагуудаар тээрмийн чулуу, ясан эдлэл хурцлах билүү зэрэг эртний эдлэлүүд тэндээс олдсон байна.
Эх сурвалж: 7news