Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг баталлаа.
Тодруулбал, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулахаар болсон байна.
Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газар хуралдаж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо" хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.