Тусгай үүргийн найман нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд:
- 06 дугаар сарын 10-нд Казакстан,
- 06 дугаар сарын 11-нд Токио,
- 06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
- 06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
- 06 дугаар сарын 18-нд Сөүл
- 06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.
- Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.