АНУ биткойнтой "дайн" зарлав
Америкийн хөрөнгө оруулалтын "Goldman Sachs" банк криптовалют тэр тусмаа биткоин нь санхүүгийн эх үүсвэр биш гэж зарласан талаар CNBC мэдээлжээ. Америк болон дэлхий даяарх хөрөнгө оруулагчид уг мэдээг биткоинтой зарлаж буй "дайн" гэж хүлээж авсан байна.
"Goldman Sachs" өөрсдийн илтгэлийн үеэр дурдсан гол асуудал нь хувьцаа, бонд болон бусад адил төрлийн сонгодог хөрөнгө оруулалтын аргуудтай харьцуулахад биткоин байнгын орлогын эх үүсвэр болох шаардлага хангаж чадахгүй байгаа аж.
Банкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар криптовалют нь төвлөрлийг сааруулж төлбөрийг найдвартай хийдэг учраас хүмүүс худалдан авдаг. Гэвч энэ нь нэгдсэн хөрөнгө оруулалтын сан байгуулахад хангалтгүй гэж "Goldman Sachs" үзэж байгаа юм.
Мөн тэдний нэмж хэлснээр криптовалют нь үнийн хэлбэлзэл өндөртэй учраас хөрөнгө оруулалтын хедж сангуудын (хедж-фонд) сонирхлыг татдаг боловч энэ нь ухамсартай хөрөнгө оруулагчийн хувьд бол давуу тал мэт харагдах ёсгүй гэнэ.
Goldman Sachs-ийн энэхүү нийтлэлийг крипто валютийг түлхүү хэрэглэдэг институцийн (банк, сангууд) томоохон хөрөнгө оруулагчид аль хэдийн шүүмжилилж эхэлжээ.
Эх сурвалж: lenta.ru