Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж
"Scientific Reports"-д нийтэлсэн судалгаанд Эртний Монголын Эзэнт Гүрнүүд түүхэнд бичигдсэнээсээ илүү боловсон байсан байж магадгүй гэжээ. Энэ нийтлэлд монголчуудын хоол хүнсний хэрэглээний ихэнх нь шар будаа байсан ба агуу том өргөжилтийг нь зохицуулах боловсронгуй эдийн засагтай байсан баримтуудыг оруулсан байна.
"Монголын эртний эзэнт гүрнүүд бусдаас ялгаатай нь морь унасан, хэрцгий бүлэг хүмүүс гэж төсөөлөгддөг байсан" гэж уг судалгааны ажлын бичээч Германы Макс Планк Институтийн Шеван Вилкин дурджээ.
Гэвч тэдний эдийн засгийн талаар мэдээлэл ховор байдаг нь Монголын түүхэн газруудын олдворууд хүний үйл ажиллагаанаас болж устсанаас болсон ба энэ нь археологийн судалгааг цөөн болгосон.
Өмнө нь олдож байсан МЭӨ 4500 оноос МЭ 1300 он хооронд амьдарч байсан 137 хүний хавирга болон шүдний хэлтэрхийнүүдээс хоол хүнсний хэрэглээний өөрчлөлтийг ойлгохын тулд Вилкин болон төрөл бүрийн эрдэмтдийн баг тогтвортой изотопын шинжилгээ хийжээ.
"Иддэг зүйлээр нь хүнийг тодорхойлно гэсэн зарчмаар хүмүүсийн яс хооллолттой хэрхэн холбогдож байгаагаар энэ шинжилгээний аргыг хэрэглэдэг" гэж Вилкин тайлбарласан.
Хүрэл зэвсгийн үед эзэнт гүрнүүд гарч ирэхээс өмнө хүмүүс ихэнхдээ зэрлэг болон гаршуулсан амьтдаас мах сүү гэх мэт амьтны гаралтай хүнс ихээр хэрэглэдэг байсан ба тариалсан шар будаа гэх мэт ургамал маш бага хэрэглэдэг байж.
Эртний Монголын эзэнт гүрний үед өмнө нь байгаагүй хоол хүнсний хэрэглээнд өөрчлөлт гарсан байна. Хоол хүнсний хэрэглээ нь төрөлжиж шар будаа болон төстэй хүнсний хэрэглээ ихэсжээ.
Эртний тариалангийн багаж хэрэгсэл болон үр тарианы ботаник олдворуудаас үзэхэд хэдий сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг байсан ч үр тариаг гаднаас оруулж ирэн, мөн өөрсдөө тариалан хэрэглэдэг байсан гэх нотолгоонуудаас энэ бичвэрээ үндэслэсэн гэж Вилкин хэлсэн.
"Эдгээр гүрнүүдийг бүлэг хүмүүс биш тал бүрийн хүчийг олгодог амь зуулгын стратегийг хэрэгжүүлдэг малчид болон тариачид тэтгэдэг байсан" гэж үргэлжлүүлэн дурджээ.
Энэ нотлох баримт нь газар тариаланд болон үр нөөцлөлтөд ач холбогдол өгдөггүй цөөн хүн амтай онцгой улс төрийн системийн төлөөлөл бол Монгол гэсэн онолыг үгүйсгэж байгаа юм.
"Бусад эзэнт гүрнүүдээс тэс өөр байгаагүй, газар нутаг томсгох болон хүн амаа өсгөхөд үр тариалалт нь чухал байсан" гэж Вилкин үзэж байгаа юм. Хамтран бичсэн Браин Миллер ч мөн эртний Монголын гүрнүүдийг бусад эзэнт гүрнүүдтэй адил байсан гэж нотлох баримтаас үзсэн байна.
"Энэ талаараа бидний судалгааны ажил дэлхийн хүн төрөлхтөн хэрхэн соёлын өөрчлөлтөд орсоор ирснийг ойлгоход нэг алхам ойртуулсан" гэж мөн хэлжээ.
Эх сурвалж: Nature.com, cosmosmagazine.com