Хятадын нийслэл Бээжинг өдрийн цагаар хав харанхуй нөмрөн авсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаныг "Планета новости" мэдээлэв.
Уг үйл явдал 5 сарын 24-нд Бээжингийн нэгэн хороололд болсон ба "Victory Entertainment" нэртэй Youtube хэрэглэгч өөрийн сувагтаа бичлэгийг нь оруулсан байна.
Бээжин хотод өдрийн цагаар гэнэт тэнгэр харанхуйлав 24/5/2020
Зарим Youtube хэрэглэгчдийн үзэж байгаагаар гэнэт харанхуй болох явдал нь хүчтэй салхи болон уг явдал эхлэхээс өмнө цахилгаан цахиж байсантай холбоотой аж.
Үүний зэрэгцээ бусад хэрэглэгчид энэхүү ер бусын үзэгдлийг цаг агаарын тааламжгүй байдалтай холбон тайлбарлахад хэцүү, учир нь энэ үеэр тийм ч харанхуй байдаггүй гэсэн байна.
Ихэнх хүмүүс энэхүү бичлэгийг үзээд гайхширч үлдсэн ба энэ үйл явдлыг ойрын гамшигт үзэгдлийн эхлэл гэж үзэж байгаа аж. Түүнчлэн "Sputnik" радио өмнө нь Израиль дахь голын өнгө нь цусан улаан болж өөрчлөгдсөн тухай мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: radiosputnik.ru