Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй
АНУ-ын Патент болон Худалдааны Тэмдгийн газраас хиймэл оюун ухааныг зохион бүтээгч гэж хуулиар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.
Ирэх жилүүдэд хиймэл оюун шинэ инновац хийхэд хүмүүс бидэнд туслалцаа үзүүлнэ. Гэхдээ хиймэл оюунд зохиогчийн эрх өгөхгүй гэж тус байгууллага зарлажээ.
Хамгийн сүүлд Стефэн Талерын зохион бүтээсэн "ДАБУС" хиймэл оюун нь хэлбэрээ өөрчилдөг хоолны сав болон яаралтай үед ашиглах шинэ төрлийн гар чийдэнг зохион бүтээж байжээ.
Дээрх саналыг "Хиймэл оюуны бүтээлийн төсөл" өмнө жил дэвшүүлжээ. Талер нь хиймэл оюун бүтээх өндөр чадвартай боловч хэрэглэгчийн бүтээгдэхүүн зохиож үзээгүй ба өөрөө бүтээж чадахааргүй байсан хэмээн хуульчид эсэргүүцсэн байна.
АНУ-н Патент болон Худалдааны Тэмдгийн газар одоогийн хуулиар "зөвхөн хүн л патентын хүсэлтэд өөрийгөө зохиогчоор бүртгүүлж болно." гэж дүгнэлт гаргажээ.
Суррэй Их Сургуулийн профессор, хиймэл оюуны патент төслийг удирдаж байсан Райн Абботт "Хэрвээ би доктор, профессорын ангийн сурагчиддаа хичээл заасны дараа тэд шинэ санааг гаргасан тохиолдолд би патентын эзэн болохгүйтэй адил." гэж Уолл Стрийт Журналд ярилцлага өгжээ.
Эх сурвалж: Artificial Intelligence News