Ноход халдвар авсан хүмүүсийг үнэрээр нь таньж чаддаг гэсэн Финландын эрдэмтдийн судалгааны Хельсинкийн Их Сургууль нийтэлсэн.
5 сарын 28-нд "DW.com"-ийн нийтэлснээр Финландад хамгийн анх коронавирустэй хүмүүсийг илрүүлэх зорилгоор эмнэлгийн сургуулилттай нохдыг сургаж эхэлсэн байна. Сургуулилт эхэлснээс хэдэн долоо хоногийн дараа ноход өвчтөнүүдийг шээсний үнэрээр мөн үүний тусламжгүйгээр ч халдвар авсныг тодорхойлж чаддаг болсон аж.
Хельсинкийн Их Сургуулийн мал эмнэлгийн тэнхимийн судлаач Хельм-Брекманий хэлснээр "Финландад нохдыг зарим өвчнийг илрүүлэхийн тулд үүнээс өмнө ашигласаар ирсэн". Мөн тэрбээр ноход коронавирусыг таних чадварт маш хурдан суралцсан тухай нэмж дурдсан байна.
Ноход шинэ үнэрийг илрүүлэхэд маш хурдацтай суралцсан нь гайхалтай. Ингэхдээ алдаа гаргах боломж маш бага ч гэсэн эмнэлгийн тесттэй харьцуулж болох юм.
Одоогийн байдлаар Финляндын эрдэмтэд коронавирусээр халдварлагчдад энэхүү өвчнийг тодорхойлох үнэр хэдий хугацаанд хадгалагддагийг судалж байгаа аж.
Эх сурвалж: iz.ru