Япон руу хямд зардлаар аялаад ирэхийг хүсэж байна уу? Удахгүй энэ хүсэл тань биелэх нь! Коронавирусын тахлын дараах аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө нь Япон улсыг зорих аялагчдын зардлыг бууруулахад оршиж байгаа аж. Энэхүү зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд 18.2 сая ам.долларыг төсөвлөөд байна.
Японы Аялал жуулчлалын газрын дарга Хироши Табатагийн хэлж буйгаар "жуулчид аяллын зардлынхаа тал хувийг буцаан олголтоор авна гэдэгт найдаж болно" хэмээжээ.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч албаныхны хэлснээр энэхүү төлөвлөгөө нь 7 сараас хэрэгжих магадлалтай байгаа юм.
Үүнээс гадна Японы ерөнхий сайд Шинзо Абэ нь коронавирусын цар тахлаас үүдэлтэй хөл хориог 5 сарын 25-нд цуцалсан юм.
Онц байдлыг цуцалсан нь коронавирус намжсан гэсэн үг биш, харин энэ нь манай улс халдварыг ялан дийлсэн гэсэн үг юм хэмээн Шинзо Абэ хэлсэн юм.
Үүний зэрэгцээ Сицил хот ч мөн үүнтэй адил жуулчдыг татах төлөвлөгөөгөө зарлав. Жуулчдад тасалбар, зочид буудал, тэр ч байтугай орон нутгийн үзүүштэй газруудаар явсных нь зардлын хагасыг нөхөн олгоход бэлэн байгаа аж. Энэ зорилгоор Италийн засгийн газар 50 орчим сая еврог төсөвлөжээ.
Эх сурвалж: bigpicture.ru