Фэйсбүүкийн хэдэн арваад ажилчид Даваа гарагт интернетээр ажил хаялт зарласан байна. Энэ нь Фэйсбүүкийн ерөнхий захирал Марк Цукерберг АНУ-ын ерөнхийлөгч Трампийн "Дээрэм тонуул хийж эхэлбэл, буудаж эхэлнэ" гэсэн нийтлэлд ямар ч арга хэмжээ аваагүйд эсэргүүцэл зарлаж байгаа явдал юм.
Ажил хаягсад өрсөлдөгч платформ болох Твиттерээр дамжуулан Цукербергийг Трампын Жорж Флоидын төлөө жагсагчдын эсрэг хүч хэрэглэнэ гэж сүрдүүлсэн нийтлэлд арга хэмжээ аваагүйг шүүмжилжээ.
Овен Андерсон гэх Фэйсбүүкийн ажилтан жиргээндээ ажлаасаа гарсан тухай бичихдээ "Тодорхойлбол энэ асуудал ажил дээр удаан яригдсан. Гэхдээ өмнөх долоо хоногоос эхлэн би өөрийн эсэргүүцдэг бодлогыг дэмжихээ больсондоо баяртай байна".
Ажилчид хоорондоо дотоод сүлжээгээр зурвас илгээж байсан ба нэг ажилтан ажилчдын самбарт "АНУ-ын Ерөнхийлөгчийн хар арьстнуудын эрхийн төлөө жагсагчдын эсрэг хүчирхийллийг дэмжсэн үзэн ядалтын илэрхийлэл нь хэвлэн нийтлэх эрхээс хэтэрсэн зүйл" гэж бичсэн байна.
Фэйсбүүкийн төлөөлөгч Энди Стөүн хэлэхдээ "Жагсаж буй ажилчдын ээлжийн амралтаас хасалгүйгээр тэдэнд чөлөөтэй жагсах боломжийг өгсөн" гэжээ.
Фэйсбүүк Трампын нийтлэлд ямар ч арга хэмжээ аваагүй бол Твиттер "хүч хэрэглэхийг дэмжсэн" гэсэн сэтгэгдэлд нь арга хэмжээ авсан байна.
Цукерберг долоо хоног бүр ажилчидтайгаа асуулт хариулт явуулдаг байсан бол өмнөх долоо хоногийн энэ хурлаа Баасан гарагаас Мягмар гараг болгон урагшлуулжээ.
Цагаан арьстай цагдаа Дэрэк Чаувин хүзүүн дээр нь есөн минут өвдөглөснөөс болон үхсэн Жорж Флойдын үхэл нь Америк даяарх хүмүүсийн уурыг хүргэсэн ба 75 хотуудад үргэлжилсэн жагсаал цуглаан болоод байна. Олон нийтийн шахалтаар Нетфликс, Амазон, Твиттер гэх мэт компаниуд хар арьстай хүмүүст тусламж үзүүлнэ гэж амласан бол Цукерберг өөрийн компаниас арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг 10 сая доллар хандивлана гэдгээ зарлажээ.
Эх сурвалж: Forbes