Улс орон бүр өөр өөр соёл, уламжлалтай байдгийн адилаар боловсролын систем нь ч өөр байдаг. Та бүхэнд зарим улсын боловсролын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1 Япон
Японы сургуулиудын хичээлийн жил 3 улиралд хуваагддаг бөгөөд 4 сард эхэлдэг. Эхний улирлын дараа сурагчдын зуны амралт эхэлдэг, энэ нь 7 сараас 9 сарын 1 хүртэл үргэлжилдэг. Хоёрдугаар улирал 12 сарын сүүл хүртэл үргэлжилж, харин сүүлийнх нь 1-3 сар хүртэл үргэлжилдэг байна. Анги дэвшилт нь 1 долоо хоног үргэлжлэх хаврын амралтын үеэр болдог аж.
Багшийн мэргэжлийн хувьд удаан хугацааны туршид зөвхөн эрчүүд л багш байсан. Одоогийн байдлаар багш нарын тал хувийг эмэгтэй хүмүүс эзэлдэг.
Японы бараг бүх сургууль хоолны газаргүй учир хүүхдүүд өдрийн хоолоо ангидаа идэх нь элбэг.
2 Чех
Чехийн сургуулиудад мэдлэгийг үнэлэх систем нь 1-5 хооронд байдаг ба хамгийн сайн дүн нь 1 бол хамгийн муу нь 5 юм.
Сурагчдын амралт Чехд зөвхөн зун ба өвөл болдог, зуны амралт 2 сар үргэлжилдэг байна.
Нэг багш олон төрлийн хичээл заах нь Чехд элбэг тохиолдох явдал. Энд математикийн багш биеийн тамирын хичээл заах, химийн багш давхар Чех хэлийг заах боломжтой.
3 Финланд
Финландын сургуулиудын бүх ангид багш мөн багшийн туслах байнга хамт хичээл заадаг. Туслах багшийг сурагчид дотроос сонгодог байна.
Багш хэзээ ч тухайн сурагчийг хүсээгүй байхад нь самбарын өмнө гаргадаггүй. Нэг сурагчийн мэдлэггүй байгааг бусдад ил болгох явдал энд зөвшөөрөгддөггүй аж.
4 Куба
Кубад ахлах сургуулийн боловсрол нь ажил мэргэжилд нухацтай ханддаг бөгөөд сурагчид хичээлээ ажилтай хослуулдаг. Хотын сургуулийн ахлах ангийн сурагчид жил бүр 5-7 долоо хоног хөдөө аж ахуйн ажил хийхээр явдаг байна.
5 Швед
Шведэд сургуулийн захирлууд хичээлийн жилийн дунд сурагчийг анги дэвшүүлэх эрхтэй байдаг байна. Мэдээж уг шийдвэрийг гаргахад сурагчийн хичээлийн амжилт болон эцэг эхийнх нь санал хамааралтай.
6 Хятад
Хятадын сургуулиудын өвлийн амралт 12 сарын сүүлээс 2 сар хүртэл үргэлжилдэг байна. Энэ хугацаанд Хятадууд уламжлалт шинэ жилээ тэмдэглэдэг аж.
Түүнчлэн Хятадын их сургуулиудын хичээл ердөө 40 минут л үргэлжилдэг.
7 Ирланд
Ирландад дунд сургуулийн боловсрол зайлшгүй шаардлагатайд тооцогддог тул 6-15 настай хүүхдүүд заавал сургуульд сурах ёстой байдаг. Гэхдээ оюутнуудын хувьд лекц үнэгүй байдаг байна.
8 Норвеги
Норвегийн сургуулиудад сурагчид 8-р анги хүртлээ мэдлэгээ шалгуулдаггүй.
Түүнчлэн сургуулиуд өөр өөр насны түвшинтэй хүүхдүүдийг нэг газар сургадаггүй. Энд насны түвшинг тодорхой заагласан байдаг: бага анги, 14 наснаас эхлээд өсвөр насныхан, мөн залуучууд (18 нас).
9 Грек
Грекийн их дээд сургуулиуд боловсролд маш либерал хандлагатай байдаг. Энд олон оюутнууд боловсрол олж авах үйл явцаа 30 нас хүртэл үргэлжлүүлдэг . Грект боловсрол үнэ төлбөргүй, эмнэлгийн даатгал, оюутны хоолны газарт үнэгүй хоолоор хангадаг, мөн нийтийн тээврээр зорчиход янз бүрийн хөнгөлөлт өгдөг.
10 Герман
ХБНГУ-д эцэг эхчүүд хүүхдүүдэд сургууль дээрээ анхныхаа өдөр "Schultüte" гэх хүүхдэд зориулсан чихрээр дүүргэсэн конус хэлбэртэй өнгөлөг цаасан уут өгөх ёстой.
Германы дээд боловсролын байгууллагуудад суралцаж буй оюутнууд театр, музей, спортын клубд элсэхэд хөнгөлөлт эдэлдэг. Мөн оюутны карт нь нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжийг олгодог. Үүнээс гадна Мюнхен хотод оюутнууд аяллын 25 хувийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд хотын гадна амьдардаг оюутнууд 75 хувийн хөнгөлөлттэй байдаг байна.
11 АНУ
Америкт сургуульдаа ирэхгүй байгаа хүүхдүүдийн эцэг эхийг баривчлах боломжтой байдаг.
Стандартын дагуу нэг ангид 35-40 хүүхэд сурдаг.
Америкт сурагчдад ирээдүйн мэргэжлийнх нь талаар мэдлэг олгохын тулд тэдгээрийн эцэг эх ирж өөрсдийн хийдэг ажлаа хүүхдүүдэд танилцуулдаг байна.
Эх сурвалж: why-education.ua