Твиттер гэх мэтийн платформуудыг "хяналтгүй хүчтэй" онцгой эрхтэй байна гэж ерөнхийлөгч Трамп хэлсэн бөгөөд улс төрийн гадуурхалгүйгээр сошиал медиа платформуудыг үйл ажиллагаа явуулахыг хүчээр шаардсан ерөнхийлөгчийн тушаалд тэрбээр Пүрэв гарагт гарын үсгээ зурав.
"Өмнө нь тулгарч байгаагүй хамгийн том аюулаас үг хэлэх эрхийг хамгаалахаар бид энд цуглаад байна. Хүмүүсийн харилцааны ийм том хүрээллийг цөөн тооны корпорацууд хянаж байсан түүх Америкт байхгүй" гэж цагаан ордны Зууван Танхимд гарын үсэг зурахдаа Дональд Трамп хэлжээ.
Шинэ тушаалын дагуу Харилцаа Холбооны ёс зүйн заалтын 230-д заасан "хэрэглэгчдийн бичсэн бичвэрийг хязгаарлах, янзлах эрхийг хамгаалдаг" заалтыг давах захирамжийг Үндэсний Харилцаа Холбооны алба гаргах шаардлагатай боллоо.
Сошиал медиагийн том компаниудыг консервативын эсрэг байдаг гэж шүүмжилсээр ирсэн Трамп өөрийн гаргасан тушаалаа тайлбарлахдаа:
Улс төрийн удирлагад оролцсон эсвэл хязгаарласан аль ч платформ эрхийн хамгаалалтаа алдана. Одоогоор Твиттер гэх мэтийн том сошиал медиа корпорацууд аль ч талыг баримталдаггүй гэж үндэслэн өмнө нь байгаагүй эрх хамгаалалттай байдаг ч тийм биш. Тэд хувь хүмүүсийн хооронд эсвэл томоохон олон нийтийн харилцааг шүүх, хязгаарлах, өөрчлөх, нуух хязгааргүй эрхтэй байсан. Одоо хангалттай.
Твиттер дээр мужуудын шуудангаар дамжуулан сонгуульд саналаа өгөхийг боломжийн хөгжиж байгаа гэдгийг нь шүүмжилсэн Трампын хоёр жиргээг уг вебсайтын факт шалгагч нь худал гэж дүгнэсний ердөө хоёр хоногийн дараа тэрбээр тушаалдаа гарын үсэг зурсан байна.
Твиттерийн ерөнхий захирал платформынхоо факт шалгагчийн шүүмжид хэд хэдэн жиргээрээр хариулсан. "Бид сонгуулийн талаар дэлхий даяар буруу эсвэл эргэлзээтэй мэдээллүүдийг шүүсээр байх болно" гэжээ.
Эх сурвалж: Washington Post