"Ухаалаг суултуур" таны өгзгийг танина
Станфорд Их Сургуулийн эрдэмтэд бөгс таньдаг мөн таны ялгадас, шээсээр эрүүл мэндийг хянадаг "ухаалаг" суултуур бүтээжээ.
Сүүлийн үеийн бугуйн цаг шиг энэхүү ухаалаг суултуурыг эрүүл мэндийг байнгын хянадаг төхөөрөмж болгон ашиглахаар зохион бүтээсэн гэж "Nature Biomedical Engineering"-ийн нийтлэлд Станфордын баг дурджээ. Камер болон хөдөлгөөн мэдрэгч ашиглан бүдүүн гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар гэх мэтийн олон өвчний шинж тэмдгүүдийг таних чадвартай.
Хэвлэлийн мэдэгдэл хийхдээ Санжив Гамьбир "Энэ санааг хүмүүст хэлэхэд сонирхолтой санаа хэрнээ жаахан этгээд учир хүмүүс инээгээд л өнгөрдөг байсан. Хүн болгон л ариун цэврийн өрөөг ашигладаг шүү дээ. Тийм учраас энэ өвчин шинжилдэг төхөөрөмжийн үнэ цэнэ өндөр" гэж хэлсэн.
Түүнчлэн хүн таних системтэй аж. "Ухаалаг суултуурын" ус татах бариул нь хурууны хээ таньдаг ба суултуур доторх камер нь таны өгзгийг танина.
Гамьбирын хэлснээр
Эвгүй санагдаж магадгүй ч хүний өгзгийн нүхний хээ дахин давтагдашгүй байдаг
Энэ суултуур нь эхний шатанд туршигдаж байгаа ба эмч эсвэл оношилгоог орлохоор бүтээгдээгүй харин эмнэлэгт очих хэрэгтэй байгааг анхааруулахаар ашиглагдах юм.
Хэрхэн ажилладаг вэ?
Хэд хэдэн даралт болон хөдөлгөөн мэдрэгчээр дамжуулан ухаалаг суултуурыг хүн ашиглах гэж байгааг мэдрэн био хэмжүүрүүдээр нь таньдаг. "Cloud" серверлүү цуглуулсан мэдээллээ илгээнэ.
Ялгадсыг бичлэг хийн эрүүл эсэхийг нь таних алгоритмаар анализ хийдэг. Шээсийг "урсац, хугацаа болон нийт хэмжээг" нь хянадаг алгоритмаар мөн анализ хийнэ.
Одоогийн байдлаар 21 хүн дээр бүрэн туршилт хийсэн ба нийт 300 хүнээс хэрэглээний судалгаа авахад 52% нь энэ санааг боломжийн гэж үзжээ.
"Ухаалаг суултуурыг ашигтайгаар хэрэглэе гэвэл өгзгийн нүхээ камерт таниулахад бэлэн байх л хэрэгтэй" гэж Станфордийн нийтлэлд дурджээ.
Эх сурвалж: Business Insider