Эрдэмтэд хэт авианы долгионоор сармагчны тархийг удирдаж байна
Хэт авианы долгионыг тархины тодорхой хэсэг рүү чиглүүлснээр сармагчны араншинд нөлөөлж болно гэсэн судалгаа гарчээ. Энэ судалгаа нь ёс суртахууны асуудал хөндөх хэдий ч донтолт гэх мэтийн сэтгэцийн эмгэгүүдэд эмчилгээ олох боломжтой юм.
Science Advance-д нийтлэгдсэн шинэ судалгаа нь хэт авианы долгионыг ашиглан макако сармагчны шийдвэр гаргалтанд хэсэгчлэн нөлөөлж болно гэж үзэж байна.
Тодруулбал сармагчин өмнө н, дэлгэц дээрх аль нэг обьект руу харахаар сургуулалттай байсан ч хэт авианы долгион ашигласнаар өөр шийдвэр гаргахад нь нөлөөлж чаджээ.
Энэ техникийг ашиглан мэс засал болон эм тариагүйгээр донтолт гэх мэтийн өвчин эмгэгүүдийг эдгээх боломжтой байхыг судалгааг хамт хийсэн Юта мужийн Их Сургуулийн мэдрэлийн өвчин судлаач Жан Кубанек тодруулж байна.
Хулганы тархины мэдрэлийн эсийг хэт авианы долгионоор идэвхжүүлэх боломжтой гэдгийг өмнө нь эрдэмтэд тогтоож байсан. Мэдрэлийн үйл ажиллагааг нь өөрчилснөөр судлаачид хулганы бүхий л булчингуудыг хөдөлгөж чадаж байжээ. Өмнөх судалгаа нь баттай эсэх болон өндөр давтамжтай долгион нь том биетэй амьтдын мэдрэлийн системд нөлөөлж чадах эсэхийг бүрэн судлаагүй байна.
Эх сурвалж: gizmodo