Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болох, болохгүй олон зүйл байдаг. Ээж болох гэж байгаа бүсгүйчүүд ургийнхаа төлөө үргэлж санаа зовж яг юу хэрэглэх ёстой вэ гэдэг дээр маш их цаг зарцуулдаг. Ингэхдээ тэд хоол тэжээл болоод хэрэглэж буй эм бэлдмэлдээ түлхүү анхаарал хандуулна. Харин тийм ч олон хүн жирэмсний үед кофе ууж болох эсэх талаар мэдлэггүй байдаг.
Эрдэмтэд 1060 жирэмсэн эх дээр удаан хугацааны турш судалгаа хийсний эцэст жирэмсэн эмэгтэйчүүд кофе хэрэглэж болно, гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэсэн үр дүнд хүрчээ.
Мөн тэд жирэмсний үед кофе уухын сайн болоод муу талуудыг дурдсан байна.
Сайн тал:
Судлаачдын дүгнэснээр жирэмсэн эхийн кофены хэрэглээ урагт ямар нэг муу нөлөө үзүүлдэггүй, харин бүр эхийн сэтгэл санааны байдалд сайнаар нөлөөлдөг ажээ. Мэдээж кофеины төвшинг бага байлгахын тулд аль болох бага тунгаар хэрэглэх хэрэгтэй. Өдөрт хамгийн ихдээ 3 аяга шингэн найруулсан кофе уухад урагт ямар ч сөрөг нөлөө учруулахгүй гэнэ. Жирэмсэн эмэгтэй өдөрт 283 гр кофе эсвэл 700 гр цай ууж болно.
Сөрөг тал:
Кофены хэрэглээ хүний жинд нөлөөлдөг. Их хэмжээгээр хэрэглэсэн жирэмсэн бүсгүйчүүдийн гэдсэн дэх хүүхдийн хэмжээ 100-200 граммаар буурсан байжээ. Мөн артерийн даралт өндөртэй бүсгүйчүүд болж өгвөл кофе хэрглэхгүй байх хэрэгтэй. Учир нь даралт өндөртэй жирэмсэн эмэгтэйчүүд кафейн хэрэглэсэн тохиолдолд хордлого нь улам дорддог аж.
Эх сурвалж: theconversation.com