Эрдэмтэд дэлхийн тойрог замын хог хаягдалд татвар оногдуулахыг санал болгов
Үндэсний Шинжлэх Ухааны судлаачид дэлхийг тойрон хүрээлдэг сансрын хог хаягдлыг бидний гарагт маш их хохирол үзүүлж байгааг зарласан. Тийм учраас тэд шинэлэг зүйлийг санал болгосон нь хиймэл дагуулын тойрог замын хог хаягдлын татвар юм.
Шинэ хиймэл дагуул тойрог замд нэвтрэх бүрд мөргөлдөх эрсдэл нэмэгддэг. Энэ асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй арга нь хиймэл дагуулын операторуудаас тойрог зам ашигласны татвар авах тухай олон улсын гэрээ байгуулах санал байв.
Сансар нь нийтлэг нөөц боловч компаниуд хөөргөх зардлыг тооцдоггүйгээс бусад операторууд хохирч үлддэг. Операторуудад гарах зардалд шууд нөлөөлөх боломжийг олгодог бодлого бидэнд хэрэгтэй
хэмээн Колорадогийн Их Сургуулийн доктор Маттев Бургесс мэдэгдсэн байна.
Эдийн засагчид дэлхийн тойрог замыг дүүргэж буй объектуудыг нийгмийн эмгэнэл гэж нэрлэдэг. Энэ бол зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын дагуу үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн нийтлэг нөөцийг устгаж буй явдал. Өмнө нь сансрын хог хаягдлын асуудлыг шийдэх олон аргыг санал болгож байсан. Жишээлбэл тороор барих, лазерын тусламжтайгаар устгах гэх мэт. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар эдгээр шийдлүүд үр дүнгүй учир хамгийн зөв шийдэл бол тойрог замын хог хаягдлын татвар юм. Түүнчлэн тэдний хэлсээр үүнтэй төстэй арга хэмжээнүүд нүүрстөрөгчийн татвар, загас агнуурын менежментэд хэрэгжиж байсан.
Хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөх болон түүнтэй холбоотой зардлыг бууруулахад нөлөөлөх нь сансрын салбарт 600 тэрбум долларын зардлаас зайлсхийхэд туслах болно. 2040 он гэхэд Сансрын татварын зах зээл 3 тэрбум доллар болно гэж төсөвлөж байгаа аж.
Эх сурвалж: brodude.ru