Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа
Монгол улс нийт таван сарыг хөл хорионд өнгөрөөхөд хамгийн их хохирол амссан хүмүүс бол бизнес эрхлэгчид. Зарим бизнесийг ''өчиггүй'' хааж, заримынх нь ажиллах цагийг богиносгож, хатуу дүрэм мөрдөж ажиллуулж буй энэ үед хүн амын орлого харилцан адилгүй буурсан нь тодорхой. Өнгөрсөн даваа гарагт УОК-ын шийдвэрээр хөл хориог ахин нэг сар сунгахад эсэргүүцэх хүмүүс бишгүй л байсан. Ард түмэн тэр чигтээ хөл хорио бидэнд хэрэгтэй юу, үгүй юу гэдэг дээр талцаж байгаа энэ үед бид эрдэмтэд, мэргэжилтнүүдийн үгийг сонсох нь хамгийн зөв юм.
Нобелийн шагналт Стэнфорд их сургуулийн профессор Майкл Левитт коронавирусын тахлын эхэн үед өвчний тархалтыг зөв таамагласан. Одоо эрдэмтний үзэж байгаагаар хөл хорио ямар ч хэрэггүй цаг үрсэн явдал бөгөөд хөл хорио нь хүн аврахаасаа илүү ''алж'' байгаа ажээ.
Хөл хорио нэг ч хүний амийг авраагүй. Магадгүй санамсаргүй байдлаар зам тээврийн осол гэх мэтээр үхэх магадлалтай басан хүмүүсийг аварсан байж болох юм. Хөл хорионы үеэр хүчирхийлэл, гэр бүл салалт, архидалтын тоо маш ихээр нэмэгдсэн.
Өвчний талаар мэдээлэл дутмаг байсан учир төр засаг сандран шийдвэр гаргаж, тэднийг дагаад ард түмэн ч сандралд автсан. Нийтийн хөл хорио нь дээр үед үр дүнтэй байсан байж болох ч орчин үед энэ хуучирсан аргыг хэрэглээд хэрэггүй. Тархвар судлаачид ард иргэдийг өөрсөддөө илүү их итгүүлэх зорилгоор өөрсдийн шаардлагыг хэтрүүлж, хөл хорионы дэглэмийг чангалж байгаа.
Левиттын мэдэгдэл JP Morgan санхүүгийн нэгдлийн шинжээчдийн гаргасан тайлангийн гол санаа болох бүх нийтийн хөл хорио нь тахлын явцыг өөрчлөөгүй харин сая сая хүнийг амьдрах нөхцөл боломжгүй болгосонтой таарч байгаа аж. Уг санхүүгийн нэгдлийн стратегийн шинжээч Марко Колановичийн зарласнаар бол хөл хорио тогтоохыг шаардсан "алдаатай шинжлэх ухааны судалгаа" -наас олон засгийн газрууд айж, "үр дүнгүй эсвэл хоцрогдоод" байгаа арга хэмжээг авчихаад байгаа юм.
Энэхүү графикаас хөл хориог болиулсан ч өвчлөлийн хэмжээ буурч байгааг ихэнх улсаас харж болно
Шинжээчийн үзэж байгаагаар хөл хориог цуцалсны дараа халдвар авагсдын тоо буурч байгаа нь вирус хязгаарлалтаас үл хамаарах өөрийн гэсэн динамиктай байна. Жишээлбэл, Дани улс сургууль худалдааны төвүүдээ нээсний дараа ч R (хүнээс хүнд COVID-19ийн дамжих магадлал ) уналт үргэлжлэн унаж байгаа улсуудын нэг юм.
Энэхүү схем нь АНУ д хөл хориог цуцалснаас хойш вирус дамжилт (R) багасаж буйг харуулж байна
Эх сурвалж: fishki.net