АНУ-н төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Конгресст "АНУ-ын хуулиас Хонконг онцгой эрх эдлэхээ больсон" хэмээн мэдэгджээ. Энэ мэдэгдэл нь Хонконгийн худалдааны төвийн төлөвт томоохон өөрчлөлт оруулж магадгүй бөгөөд үүнийг Бээжингийн тал тааламжтай хүлээж авахгүй нь тодорхой.
Байгаа баримтууд дээр үндэслэн харахад хэн ч Хонконгийг Хятад улсын бүрэн харьяат гэж хэлж чадахгүй
Хонконг дахь аюулгүй байдлын шинэ хууль батлахаар төлөвлөж байгаа тухай Бээжингийн талаас зарласны дараа уг мэдэгдлийг хийсэн юм. Хуульд нь "Хонконгийн тусгаар тогтнол болон эрх чөлөөг зөвхөн олон үйл ажиллагааны эцэст шийднэ" гэж заасан хэмээн Помпио хэлсэн. Үргэлжлүүлэн "Хонконгийг Хятад шиг болгох болгох гэж байгаа нь тодорхой байна" гэжээ.
Помпеогийн мэдэгдлийн ач холбогдол юу вэ?
Одоог хүртэл АНУ Хонконгт онцгой статусынх нь дагуу олон улсын санхүүжилт өгсөөр ирсэн ба худалдааны төв болгож байсан. Гэвч өмнө жилээс эхлэн Хятад улсын автономит буюу өөртөө засах улс байхаа больж эхэлсэн гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга үзсэн тул энэ статусыг нь түр зуурын болгосон ба хэрвээ Помпео үүнийгээ баталж чадахгүй бол АНУ-ын Конгресс Хонконгийн статусыг автономит болгоно.
Ингэснээр худалдаа болон бусад талаараа Хятадтай адилаар Хонконгтой харилцаж эхэлнэ гэсэн үг.
Бээжингийн шинэ хууль
Урван тэрслэх, хагарган бутлах, түлхэн унагаах болон үймээн самуун, бослогыг хорих ба тухайн газар нутагт болж буй хорлонт бослоготой тэмцэх хэрэгтэй гэж Хятад улс хэлсэн байна.
Гэмт хэргийн сэжигтнүүдийг Хятад руу шилжүүлэн шүүх боломжтой болгох захирамжийн санал өмнө жил гарснаар Хятадын эсрэг жагсаал эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC