Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан дөрвөн хүүхэд живсэн харамсалтай хэрэг гарчээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан өсвөр насны дөрвөн хүүхэд живж, энджээ.
Тодруубал, Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо уг харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, “Цагдаагийн байгууллага яг одоо үзлэг шалгалт хийж байна. 14-17 насны 11 хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд сэлэхээр очсон бөгөөд дөрвөн хүүхэд живж нас барсан. Нөхцөл байдлыг шалгаад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Уг газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харъяа газар уу, хувь эзэмшлийн газар байсан уу, Туул голын ай сав газар байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Нас барсан хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан” гэлээ.
Одоогоор цагдаагийн байгууллага, Шүүх эмнэлгийн шинжээчид ажиллаж байгаа юм.