Европийг чиглэсэн ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт эрс буурчээ
ОХУ-аас байгалийн хийг Европын орнуудад хүргэдэг “Yamal-Europe” хоолойн нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн огцом буурч энэ мягмар гараг гэхэд “0” болсон тухай "Rystad Energy" судалгааны компани мэдээлжээ.
Европоос хамгийн их хэмжээгээр байгалийн хий хүлээн авдаг гол төвүүдийн нэг болох Австрийн "Baumgarten" компани сүүлийн 10 өдөрт өмнөх жилийн мөн үеэс 25 хувиар бага нийлүүлэлт авсан байна. Дээрээс нь Норвеги улсаас Европын орнуудад нийлүүлэгддэг хийн хэмжээ сүүлийн 10 жилийн доод хэмжээнд хүрч буурсан аж.
Шинжээчид байгалийн хийн үнэ сүүлийн 3 жилд байгаагүйгээр буурсан, мөн Европын орнууд дахь байгалийн хий хадгалах байгууламжууд дүүрч эхэлсэн зэргээс болоод эрэлт буурсан хэмээн тайлбарлаж байгаа юм байна.
Европын агуулахууд 84 хувийн дүүргэлттэй байгаа бөгөөд долдугаар сар гэхэд 100 хувь болж дүүрч магадгүй гэнэ. Үүнээс болоод үнэ, эрэлт буурч байгаа хэмээн "Rystad Energy"-ийн ахлах мэргэжилтэн Рой Женингс мэдээлжээ.
Эх сурвалж: emerging-europe.com