"Boston Dynamic" компани хонь хариулдаг робот-нохойг зохион бүтээжээ. Үүгээр ч зогсохгүй энэ нохой нь ургац хурааж, маршрут боловсруулах чадвартай.
Робот нохой "Spot" өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн фермерүүдийн аврал болж чадахаар болсон байна.
"Endgadget"-ийн нийтэлснээр "Spot"-ийг үйлдвэрлэгч компани роботын үйл ажиллагааг автоматжуулж байгаа тухайгаа ярьсан бөгөөд одоо робот хүрээлэн буй орчноосоо шалтгаалан өөрөө бие дааж даалгавраа тохируулж чадахаар болсон аж.
Тэрээр хонь бэлчээх, ургац хураах, газрын зураг боловсруулах, маршрут боловсруулах, саад бэрхшээлийг даван туулах гэх мэт чадварыг сурсан байна. Түүний бүх үйлдлийг "Rocos" вэб интерфейсийг ашиглан дэлхийн аль ч газраас хянах боломжтой.
Хөгжүүлэгчид энэ аргаар фермерийн аж ахуйд хандах хандлага удахгүй өөрчлөгдөх болно гэж мэдэгдэж байна. Энэ нь бүр ч илүү автоматажсан болох бөгөөд ингэснээр бүтээмж дээшлэх юм.
Уг робот нохойг зохион бүтээсэн "Boston Dynamics" нь робот техникийн чиглэлээр мэргэшсэн компани юм. Цэргийн зориулалтаар DARPA-г хөгжүүлснээр дэлхийд алдартай дөрвөн хөлтэй BigDog роботыг бүтээсэн ба өмнө нь NAWCTSD-тэй гэрээний дагуу сургалтын видеог интерактив компьютерын симулятораар солих төсөл дээр ажиллаж байсан аж.
Эх сурвалж: nv.ua