Хамгийн амар аргаар баяжих боломжтой 10 бизнес
"Wealth-X" судалгааны компани таван сая доллароос дээш хөрөнгөтэй мянга мянган хүмүүсийн талаарх мэдээллийг задлан шинжилж, хамгийн баян хүмүүсийн мөнгө олдог шилдэг 10 бизнесийг тодорхойлжээ. Энэ талаар "Business Insider" мэдээлэв.
10. Хүнсний салбар
"Wealth-X"-ийн мэдээлснээр бизнес эрхлэгчдийн ердөө 3.8 хувь нь л энэ салбарт 5 сая доллароос дээш орлого олж чадсан байна.
9. Техник үйлдвэрлэл
Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй хүмүүсийн 3.9% нь энэ салбарт амжилт гаргасан.
Жишээлбэл дэлхийн анхны уутгүй тоос сорогчийг зохион бүтээсэн, мөн "Dyson" нэртэй өөрийн хувийн электрон барааны компанийг үүсгэн байгуулсан Жеймс Дайсон тэдгээр хүмүүсийн нэг юм. Түүний цэвэр хөрөнгө нь 6.1 тэрбум доллароор үнэлэгддэг байна.
8. Зочид буудал ба үзвэр үйлчилгээ
Зочид буудлын бизнес болон үзвэр үйлчилгээний салбарт амжилтад хүрч чадсан хүмүүс дэлхийн хамгийн баян хүмүүсийн 4,1%-г эзэлдэг.
Гудамжны уран бүтээлч байсан Ли Лалиберте өөрийн Монреаль циркийн хамтлаг буюу Cirque du Soleil нь сая сая хүмүүсийн үзвэр үйлчилгээний газар болон хувирснаар 1,2 ам.долларын ашгийг олж чадсан юм.
7. Үйлдвэрлэл
Хөрөнгөтэй хүмүүсийн 4,1% нь энэхүү салбарт хүч сорин ашиг олсон байдаг.
Энэ жагсаалтад "ABC Supply" (дээвэр, цонх, хажуугийн хавтанг үйлдвэрлэдэг) компанийн удирдагч Диана Хендрикс орсон байна.
6. Мэдээллийн технологи
Билл Гейтс болон Цукерберг нар хамгийн алдартай саятнуудын тоонд зүй ёсоор ордог, гэвч энэ салбарт амжилт олох тийм ч амар биш бөгөөд судалгаагаар бизнес эрхлэгчдийн зөвхөн 4,7% нь хувь л орлого олж чаддаг байна.
5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
5 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй хүмүүсийн 5% нь энэ ажилладаг байна.
4. Үл хөдлөх хөрөнгө
Саятнуудын 5,4% нь өөрсдийн хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн тусламжтайгаар олсон байдаг. Жишээлбэл Америкийн хамгийн баян үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Стивен Россын цэвэр ашиг 7,6 сая ам.доллартой тэнцдэг.
3. Ашгийн бус байгууллагууд
Саятнуудын ойролцоогоор 7% нь ашгийн бус байгууллагад бүтэн цагаар ажилладаг бөгөөд ингэхдээ тэдний олонх нь, жишээлбэл Билл болон Мелинда Гейтс нар анхандаа өөрсдийн хөрөнгөө өөр салбараас олсон байдаг байна.
2. Хэрэглэгчийн үйлчилгээ
Ойролцоогоор хамгийн баян хүмүүсийн 16% нь энэхүү салбараас ашиг олсон байдаг.
1. Банк ба санхүү
"Wealth-X"-ийн үзэж байгаагаар 5 сая ам.доллароос их хөрөнгөтэй бизнес эрхлэгчдийн ихэнх буюу 30% нь банк болон санхүүгийн салбарт хөрөнгөжсөн байдаг. Тэдний нэг нь "JPMorgan Chase"-ийн ерөнхий захирал Джеймс Даймонд юм.
Эх сурвалж: Business Insider